Skip to content

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Бүтээгдсэн үү? Хар аяндаа бий болсон уу? 3-р хэсэг: Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт яагаад итгэх ёстой вэ?

Бүтээгдсэн үү? Хар аяндаа бий болсон уу? 3-р хэсэг: Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт яагаад итгэх ёстой вэ?

«Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг гэвэл хүмүүс намайг “Ямар тэнэг юм бэ? Аав ээжээрээ заалгасан сонин шашинтай зууралдчихсан эсвэл шашнаар толгойгоо угаалгачихжээ” гэж бодох байх даа»—Жанет.

 Чамд Жанеттай адилхан бодол төрж байсан уу? Хэрэв тийм бол Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт эргэлздэг байж болох юм. Үнэндээ хэн ч тэнэг мулгуу гэж хэлүүлэхийг хүсэхгүй. Тэгвэл яах хэрэгтэй вэ?

 Итгэл үнэмшлээс чинь болж эсэргүүцвэл:

 1. Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг гэвэл хүмүүс чамайг шинжлэх ухааны эсрэг үзэлтэй гэж хэлнэ.

 «Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг хүмүүс дэлхий дээрх бүх юмны зүй тогтлыг бодож олохдоо хэтэрхий залхуу хүмүүс гэж манай багш хэлсэн»—Мариа.

 Юу мэдэх хэрэгтэй вэ? Ингэж хэлдэг хүмүүс баримт нотолгоог ойлгодоггүй. Галилей, Исаак Ньютон зэрэг алдартай эрдэмтэд Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг байжээ. Энэ нь шинжлэх ухааныг гэсэн тэдний сэтгэлтэй зөрчилддөггүй байсан. Үүнтэй адилаар өнөөдөр ч зарим эрдэмтэд Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг бас шинжлэх ухааныг ч хүлээн зөвшөөрдөг.

 Оролдоод үзээрэй: «Харуулын цамхаг—ОНЛАИН НОМЫН САН»-гийн хайх цонхонд «бүтээгч байдгийн баталгаа» эсвэл «бурхан байдгийн баталгаа» гэж бичээрэй. Шинжлэх ухааны янз бүрийн салбарт ажилладаг эрдэмтдийн хэлсэн үг бий. Бүтээгч Бурхан байдаг гэсэн дүгнэлтэд яагаад хүрснийг нь анхаараарай.

 Хамгийн гол нь: Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэх нь шинжлэх ухааны эсрэг зүйл биш ээ. Үнэндээ байгаль дэлхийн талаар ихийг мэдэх тусам Бүтээгч байдаг гэдэгт улам бүр итгэдэг болно (Ром 1:20).

2. Библи судлаад Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг болсон гэвэл хүмүүс чамайг шашиндаа хэт орсон гэж хэлнэ.

 «Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг гэхээр олон хүн шоолдог. “Эхлэл” номонд гардаг үйл явдлыг тэд зүгээр л нэг үлгэр домог гэж боддог»—Жасмин.

 Юу мэдэх хэрэгтэй вэ? Хүмүүс бүтээлийн тухай Библид гардаг үйл явдлыг буруугаар ойлгодог. Жишээлбэл, эволюцийн онолыг үгүйсгэдэг зарим эрдэмтэн дэлхий бүтээгдээд удаагүй эсвэл дэлхий дээрх бүхэн 24 цагаар хэмжигддэг 6 өдөр бүтээгдсэн гэж үздэг. Харин Библид ийм санаа байдаггүй.

  •   Эхлэл 1:1-д «Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ» хэмээн тодорхой бичсэн байдаг. Энэ нь дэлхийг хэдэн тэрбум жилийн өмнө бүтээсэн гэсэн шинжлэх ухааны баримттай зөрчилддөггүй.

  •   «Эхлэл» номонд гардаг «өдөр» гэдэг нь их урт хугацааг хэлдэг. Жишээ нь Эхлэл 2:4-т гардаг «өдөр» гэдгээр Бурхны бүтээх ажлын зургаан өдрийг хэлдэг.

 Хамгийн гол нь: Библид гардаг бүтээлийн тухай баримт шинжлэх ухааны баримт нотолгоотой нийцдэг.

 Итгэл үнэмшлийнхээ тухай бодоорой:

 Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэхэд баримт нотолгоо зайлшгүй хэрэгтэй. Үүнийг бодоод үзье.

 Бидний эргэн тойронд байдаг бүх зүйл хийц загвартай бас бүтээсэн эзэнтэй байдаг. Жишээ нь чи камер, онгоц, байшин гэх мэтийг хараад шууд л хүн бүтээсэн гэж бодно. Тэгвэл хүний нүд, жигүүртэн шувууд, манай дэлхий хар аяндаа бий болсон байж таарах уу?

 Үүнийг бодоорой: Инженерүүд байгаль дээрх зүйлсийг ажиглаад, онцлог шинжийг нь дуурайлган өөрсдийн бүтээлээ улам бүр сайжруулдаг. Тэгээд хийсэн бүтээлээрээ олонд танигддаг. Тэгвэл хүнийхтэй харьцуулахын аргагүй бүтээлүүдийг хэн бүтээсэн байж таарах вэ? Бурхан биш гэж үү?

Онгоц бүтээгдсэн юм бол шувуу бас бүтээгдсэн байж таарна биз дээ?

 Судлахад тус болох багажнууд

 Байгаль дээрх янз бүрийн нотолгоог судалж Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэх итгэлээ бэхжүүлээрэй.

 Оролдоод үзээрэй: «Харуулын цамхаг—ОНЛАИН НОМЫН САН»-гийн хайх цонхонд «хүний тархи» гэж бичээрэй. Энэ талаар бичсэн өгүүллүүдийг «Харуулын цамхаг» сэтгүүл болон товхимлуудаас мэдэж аваарай. Эдгээр өгүүлэл Зохион бүтээгч байдаг гэдэгт итгэх итгэлийг чинь хэрхэн бэхжүүлэх вэ?

 Ухаж мэдээрэй: Дараах хэвлэлүүдийг ашиглан Бурхан бүхнийг бүтээсэн гэдгийг батлах нотолгоог дэлгэрэнгүй судлаарай.

  •  «Харуулын цамхаг» сэтгүүл

  •  «Бурхан хүнд санаа тавьдаг уу?» товхимол

    •   Нарны аймаг бол цагтай харьцуулшгүй нүсэр тогтолцоо юм—хуудас 4, д/м 3, 4

    •   Дэлхий бол хосгүй бүтээл—хуудас 4, 5 д/м 5-9

    •   Цусны эргэлт нь гайхалтай систем юм—хуудас 7, д/м 16-18

    •   Нүдийг гүйцэх зургийн аппарат байхгүй—хуудас 7, д/м 19

 «Дэлхий дээрх амьтдаас авхуулаад орчлонт ертөнц, байгаль дэлхий дээрх зүйлс, бас тэдгээр нь эмх цэгцтэй оршдог нь Бурхан байдагт итгэх итгэлийг маш их төрүүлдэг»—Томас.