Еховагийн Гэрчүүд бид үндэс угсаа, хэл соёлоороо өөр өөр боловч нэгэн зорилгоор нэгддэг. Бүхнийг Бүтээгч, Библийн Бурхан болох Еховаг магтан алдаршуулахыг зорьдог. Есүс Христийг дууриахыг хамаг чадлаараа хичээдэг бөгөөд христиан гэдгээрээ бахархдаг. Гэрч бүр цаг зав тогтмол гарган Библи болон Бурхны Хаанчлалын талаар хүмүүст ярьдаг. Ехова Бурхан болон Хаанчлалынх нь талаар гэрчилдэг буюу бусдад ярьдаг учраас биднийг Еховагийн Гэрчүүд гэдэг.

Манай сайтыг сонирхож үзээрэй. Библийг онлайнаар уншиж болно. Бидний тухай болон итгэл үнэмшлийн маань талаар дэлгэрэнгүй мэдэж аваарай.