Есүсийг дурсах цуглаан
2027 оны 3 сарын 22, даваа
Есүс: «Намайг дурсаж үүнийг үйлдэж байгаарай» хэмээн захисан байдаг (Лук 22:19). Энэхүү захиасын дагуу Еховагийн Гэрчүүд түүнийг дурсан жилд нэг удаа арга хэмжээ зохион байгуулдаг.
Энэ арга хэмжээнд таныг болон гэр бүлийнхнийг тань урьж байна.
Байнга тавьдаг асуулт
Энэ цуглаанд хэн очиж болох вэ?
Таныг болон гэр бүлийнхнийг тань урьж байна.
Цуглаан хэр удаан үргэлжлэх вэ?
Нэг цаг орчим.
Хаана болох вэ?
Еховагийн Гэрчүүдтэй холбогдон хаана болохыг мэдэж авна уу.
Төлбөр авах юм уу эсвэл ямар нэг шаардлага тавигдах уу?
Үгүй.
Хураамж авдаг уу?
Үгүй. Еховагийн Гэрчүүд цуглаанд хүрэлцэн ирэгсдээс хураамж авдаггүй (Матай 10:8).
Хувцаслалтад тодорхой шаардлага тавьдаг уу?
Тодорхой шаардлага тавьдаггүй ч Еховагийн Гэрчүүд даруу, зохистой хувцаслахыг хичээдэг.
Дурсах цуглаан хэрхэн явагддаг вэ?
Есүсийн нас барсан нь яагаад чухал болох мөн Бурхан Есүс хоёрын хийсэн бүхнээс хэрхэн ач тус хүртэж болох талаар Библид үндэслэсэн илтгэл цуглааны хөтөлбөрт багтдаг. Цуглааны эхэнд болон төгсгөлд дуу дуулж, залбирдаг.
«Еховагийн Гэрчүүд яагаад бусад шашныхнаас өөрөөр Эзний оройн зоог барьдаг вэ?» өгүүллээс дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Дараа дараагийн Дурсах цуглаан хэзээ болох вэ?
2027 онд 3 сарын 22, даваа гараг
2028 онд 4 сарын 9, ням гараг
2029 онд 3 сарын 29, пүрэв гараг

