Skip to content

Гарчиг руу орох

Ирээдүйн тухай үнэн

Ирээдүйн тухай үнэн

Ирээдүй маань ямар байх бол гэж та бодож байсан уу? Дэлхий дээр амьдарч буй бүх хүнд хамаатай нэгэн чухал үйл явдал болно гэж Библид зөгнөсөн байдаг.

«Бурхны Хаант төр ойрхон байгааг» мэдэх аргыг Есүс хэлж өгсөн (Лук 21:31). Том том дайн болж, газар хөдөлж, хоол хүнс хомсдож, өвчин тахал дэлгэрнэ гэх мэт олон үйл явдлын тухай тэрбээр зөгнөсөн. Энэ бүхэн бидний нүдэн дээр биелж байна (Лук 21:10–17).

Хүний засаглалын эцсийн өдрүүдэд хүмүүсийн зан чанар бүр муудна гэж Библид зөгнөсөн. Энэ тухай 2 Тимот 3:1–5-д бий. Хүмүүсийн хандлага үйл хэргийг харахлаар Библийн энэ зөгнөл үнэхээр биелж байгаа нь тодорхой байна.

Энэ нь юу гэсэн үг вэ? Бурхны Хаант төр хүмүүсийн амьдралыг илүү сайхан болгож өөрчлөх цаг ойртож байна гэсэн үг (Лук 21:36). Бурхан дэлхийг диваажин болгож, дэлхий дээр хүмүүсийг сайхан амьдруулна гэсэн амлалт Библид байдаг. Хэдэн жишээ дурдъя.

САЙН ТӨР ЗАСАГ

«Түүнд эрх мэдэл, сүр жавхлан ба хаанчлал өгөгдөж, бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэн Түүнд үйлчлэв. Түүний ноёрхол үүрдийн ноёрхол бөгөөд өнгөрөн одохгүй. Түүний хаанчлал нь устахгүй хаанчлал юм» (ДАНИЕЛ 7:14).

Энэ зөгнөл яаж биелэх вэ? Бурхан болон Хаан Есүсийн байгуулсан засгийн газар бүх дэлхийг захирах үед та жаргалтай амьдарна.

ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРНА

«“Би өвчтэй байна” гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй» (ИСАИА 33:24).

Энэ зөгнөл яаж биелэх вэ? Та хэзээ ч өвдөх юм уу хөдөлмөрийн чадвараа алдахгүй. Хэзээ ч үхэхгүй, мөнх амьдарна.

ДЭЛХИЙ ДАХИНД ЭНХ ТАЙВАН НОЁЛНО

«Тэрээр дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоодог» (ДУУЛАЛ 46:9).

Энэ зөгнөл яаж биелэх вэ? Дайн дажин болон дайнаас үүдэлтэй зовлон байхгүй болно.

САЙН ХҮМҮҮС Л ДЭЛХИЙ ДЭЭР АМЬДАРНА

«Хорон санаатан үгүй болно. ... Даруу хүн газар нутгийг өвлөнө» (ДУУЛАЛ 37:10, 11).

Энэ зөгнөл яаж биелэх вэ? Хорон муу хүмүүс үгүй болж, зөвхөн Бурхныг дагахыг хүсдэг хүмүүс л үлдэнэ.

ДЭЛХИЙ ДИВААЖИН БОЛНО

«Тэд гэр барьж, түүн дотроо сууна. Тэд бас усан үзэм тариалж, үр жимсийг нь иднэ» (ИСАИА 65:21, 22).

Энэ зөгнөл яаж биелэх вэ? Дэлхий маань үзэсгэлэнтэй сайхан диваажин болно. Хүсэл тань «дэлхий дээр» биелээсэй гэсэн залбиралд маань Бурхан хариулна (Матай 6:10).