Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

Бурхны Хаант төр юу хийх вэ?

Бурхны Хаант төр юу хийх вэ?

Библид юу гэж байдаг вэ?

Бурхны Хаант төр хүний бүх засгийн газрыг халж, дэлхийг бүхэлд нь захирна (Даниел 2:44; Илчлэлт 16:14). Тэр цагт Бурхны Хаант төр ...

  • ● Амин хувиа боддог, хорон муу хүмүүсийг устгана. «Харин хар санаатан газраас тастагдана» (Сургаалт үгс 2:22).

  • ● Дайныг үгүй хийнэ. «[Бурхан] дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоодог» (Дуулал 46:9).

  • ● Хүмүүсийг элбэг хангалуун, амар тайван амьдруулна. «Хүн тус бүр өөрийн усан үзмийн болон инжрийн модны дор сууна. Тэднийг айлгах ямар ч хүнгүй болно» (Мика 4:4).

  • ● Дэлхийг диваажин болгоно. «Зэлүүд газар, цөл баярлан, Араба ч баясан, замар цэцэг мэт дэлгэрнэ» (Исаиа 35:1).

  • ● Хүн бүрийг сонирхол татсан ажилтай болгож, хөдөлмөрийнх нь үр шимийг хүртээнэ. «[Бурхны] сонгосон хүмүүс өөрсдийнхөө гарын бүтээлийг өмсөнө. Тэд дэмий хоосон ажиллахгүй» (Исаиа 65:21–23).

  • ● Өвчин эмгэгийг арилгана. «“Би өвчтэй байна” гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй» (Исаиа 33:24).

  • ● Хөгшрөлтийг зогсооно. «Түүний махан бие залуу үеийнхээс ч илүү сэргэг болог. Тэрээр залуугийнхаа хүч тэнхээтэй өдрүүдэд буцаж очиг» (Иов 33:25).

  • ● Нас барагсдыг амилуулна. «Булшинд байгчид бүгдээрээ [Есүсийн] дууг сонсон, гарч ирнэ» (Иохан 5:28, 29).