Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 7

Үнэн зөв мэдээллийг үнэмшилтэй тайлбарлах

Үнэн зөв мэдээллийг үнэмшилтэй тайлбарлах

Лук 1:3

ТОВЧ АГУУЛГА: Сонсогчдоо зөв дүгнэлтэд хүргэхийн тулд найдвартай мэдээлэл ашиглаарай.

ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?

  • Баттай эх сурвалж ашиглах. Бурхны Үгэнд үндэслэж яриарай. Боломжтой бол Библиэс шууд уншаарай. Шинжлэх ухааны болон бусад мэдээ мэдээлэл, намтраас ярихдаа хамгийн сүүлийн үеийн, үнэн зөв эсэхийг нь шалгаарай.

  • Мэдээллийг зөв ашиглах. Библиэс тайлбарлахдаа хам сэдвийг нь харж, Библийн гол сэдэв, «итгэмжит, ухаалаг боолын» ном хэвлэлтэй нийцүүлээрэй (Мат. 24:45). Бусад мэдээ мэдээллийг ашиглахдаа хам сэдвээс нь зөрүүлэх юм уу бичигчийн санааг гуйвуулж болохгүй.

  • Эргэцүүлэн бодуулах. Библиэс унших юм уу ямар нэг мэдээллээс эш татсаныхаа дараа оновчтой асуулт тавьж, жишээ татаж зөв дүгнэлтэд хүргээрэй.