Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 10

Аялгын өөрчлөлт

Аялгын өөрчлөлт

Матай 10:27

ТОВЧ АГУУЛГА: Гол санааг тодотгон, сонсогчдын сэтгэлийг хөдөлгөхийн тулд дууны хүч, өндөр нам, хурдыг өөрчилж болдог.

ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?

  • Дууны хүчийг өөрчлөх. Дууны хүчийг ихэсгэх буюу чанга яривал гол санаа тодорч, сонсогчдын урам зориг бадарна. Библиэс шүүх мэдээ уншихдаа чангаар унших нь зүйтэй. Сонсогчдынхоо сонирхлыг татах юм уу айдас, зовнилыг илэрхийлэхдээ дууныхаа хүчийг багасгаарай.

  • Дууны өндөр намыг өөрчлөх. Уриалах, баярлан хөөрөх өнгө аясыг илэрхийлэх болон юмны хэмжээ, хол ойрыг онцлохдоо дуугаа өндөрсгөх буюу нарийсгаарай. Харин уй гашуу, зовуурь шаналгааг нам буюу бүдүүн дуугаар илэрхийлж болдог.

  • Ярианы хурдыг өөрчлөх. Баяр хөөрийг илэрхийлэхдээ ердийнхөөсөө хурдан яриарай. Чухал санааг хэлэхдээ удаан ярих хэрэгтэй.