Skip to content

Гарчиг руу орох

Библийг судлах хэрэгтэйн учир юу вэ?

Библийг судлах хэрэгтэйн учир юу вэ?

Та Библийг мэдэх үү? Энэ бол түүхэнд хамгийн өргөн тархсан хосгүй ном юм. Бүхий л соёл иргэншлийн хүмүүс Библийг тайвшрал, найдварын үндэс болгож, зөвлөгөөнийх нь ач тусыг өдөр тутмын амьдралдаа хүртсээр иржээ. Харин өнөөдөр Библийг мэддэг хүн тун цөөхөн байна. Та шүтлэгтэй ч бай, үгүй ч бай, Библийг сонирхдог байж магадгүй. Энэ товхимлын зорилго бол Библийн үндсэн ойлголттой болоход тань туслах явдал юм.

БИБЛИЙГ уншихаасаа өмнө, эхлээд энэ номтой танилцах нь зүйтэй. Ариун Судар гэгддэг Библи нь 66 ном буюу бүлгээс бүрддэг бөгөөд эхний номыг «Эхлэл», сүүлчийнхийг «Илчлэлт» гэдэг.

Библийг хэн зохиосон бэ? Энэ бол тун сонирхолтой асуулт юм. Ариун Судрыг 40-өөд хүн 1 600 гаруй жилийн турш бичжээ. Тэд өөрсдийгөө Библийн зохиогч гэж хэлээгүй нь гайхмаар. Тэдний нэг нь: «Судар бүр Бурхны амьсгалснаар байгаа» хэмээн бичжээ (2 Тимот 3:16). Өөр нэгэн бичигч: «ЭЗЭНий [Еховагийн] Сүнс надаар дамжуулан айлдав. Түүний үг миний хэлэн дээр буй» гэж хэлсэн байдаг (2 Самуел 23:2). Тийнхүү, Библийг бичигчид орчлонт ертөнцийн Хамгийн дээд Захирагч Ехова Бурхныг Библийн Зохиогч гэжээ. Бурхан хүмүүст өөрийгөө мэдүүлэхийг хүсдэгийг тэдний бичсэн зүйлээс мэдэж болно.

Библийг ойлгохын тулд өөр нэг чухал зүйлийг мэдэх хэрэгтэй. Библид нэг ерөнхий сэдэв байдаг. Энэ нь, Бурхан хүн төрөлхтнийг удирдан захирах эрхтэй гэдгээ тэнгэрийн Хаанчлалынхаа тусламжтайгаар батлах тухай юм. Энэ сэдэв «Эхлэл»-ээс «Илчлэлт» хүртэл нэг утас мэт хэрхэн хөвөрдгийг та дараа дараагийн хуудаснаас мэдэх болно.

Энэ бүхнийг санаад, дэлхийд хамгийн өргөн тархсан Библи хэмээх номд чухам юун тухай байдгийг үзээрэй.