Skip to content

Гарчиг руу орох

Библийн агуулга

Библийн агуулга
  1. Ехова Адам Ева хоёрыг Диваажинд мөнх амьдруулахаар бүтээжээ. Сатан Бурхны нэр төрийг гутааж, захирах эрх мэдэлтэй нь холбоотой асуудал хөндөв. Адам Ева хоёр самуун дэгдээсэн Сатантай нийлснээр өөрсдөдөө төдийгүй үр удамдаа нүгэл, үхлийг авчрав

  2. Ехова самуун дэгдээгчдийг шийтгэсэн бөгөөд Үр буюу Аврагчийг илгээн, Сатаныг дарж, самуун явдал болон нүглийн бүх үр дагаврыг арилгахаа амласан

  3. Ехова Абрахам Давид нарыг мөнхийн Хаан болж захирах Үр буюу Мессиагийн өвөг эцэг болгохоо амлажээ

  4. Мессиа нүгэл, үхлийг арилгана гэдгийг Ехова зөнчдөөр хэлүүлж байсан. Мессиа Бурхны Хаанчлалыг тэргүүлж, хам захирагчидтайгаа дайн, өвчин, тэр байтугай үхлийг устгана

  5. Ехова Есүсийг дэлхий рүү илгээж, Мессиа болохыг нь батлав. Есүс Бурхны Хаанчлалын тухай дэлгэрүүлж, амиа тахил болгон өргөсөн. Дараа нь Ехова түүнийг сүнсэн биетэй болгон амилуулав

  6. Ехова Хүүгээ Хаанаар өргөмжилсөн нь өнөөгийн тогтолцооны эцсийн өдрүүд эхэлсний дохио болсон. Есүс Бурхны Хаанчлалын тухай дэлхий даяар дэлгэрүүлдэг дагалдагчдаа удирддаг

  7. Ехова Хаанчлалын эрх мэдлийг дэлхий дээр тогтоохыг Хүүдээ тушаана. Хаанчлал ёс бус засгийн газрыг бүгдийг нь устгаж, диваажин байгуулан, Бурханд үнэнч хүмүүсийг төгс болгоно. Ийнхүү Еховагийн захирах эрхтэй нь батлагдаж, нэр нь үүрд ариусна