Skip to content

Өглөгч байх талаар Библид юу гэж байдаг вэ?

Өглөгч байх талаар Библид юу гэж байдаг вэ?

Библид юу гэж байдаг вэ?

 Хүнд юм өгөхдөө зөв хандлагаар, сайн дураараа өгөхийг Библид уриалдаг. Ийм сэтгэлээр өгдөг бол авч байгаа хүн төдийгүй өгч байгаа хүн ч ач тус хүртэнэ (Сургаалт үгс 11:25; Лук 6:38). «Авахаасаа өгөх нь илүү жаргалтай» гэж Есүс хэлсэн байдаг (Үйлс 20:35).

 Ямар сэтгэлээр өгдөг хүн Бурханд таалагддаг вэ?

 Сайн дураараа өгдөг хүнийг Бурхан таалдаг. «Хүн бүр шийдсэнийхээ дагуу, харам сэтгэлээр биш, сайн дураараа өгөгтүн. Учир нь Бурхан дуртайяа өгдөг хүнийг хайрладаг» гэж Библид бичжээ (2 Коринт 9:7).

 Бурханд таалагдъя гэвэл чин сэтгэлээсээ өгдөг байх хэрэгтэй (Яаков 1:27). Ядуу хүнд харамгүйгээр өгдөг бол Бурхантай хамтарч ажиллаж байна гэсэн үг. Бурхан өөрт нь зээлүүлж байна гэж үздэг (Сургаалт үгс 19:17). Өгөөмөр сэтгэлтэй хүнд Бурхан заавал буцааж төлнө гэж амладаг (Лук 14:12–14).

 Ямар сэтгэлээр өгдөг хүн Бурханд таалагддаггүй вэ?

 Өөртөө ашиг харж өгдөг бол ... Жишээ нь:

  •   Өөрийгөө гайхуулах гэж ... (Матай 6:2).

  •   Хариу харж ... (Лук 14:12–14).

  •   Амь амьдралаа даатгаж ... (Дуулал 49:6, 7).

 Бурхны дургүй үйлдэл, хандлагыг дэмжихээр байвал. Жишээ нь, мөрийтэй тоглох дуртай юм уу, эсвэл архи, мансууруулах бодист донтсон хүнд мөнгө өгөөд байх нь зөв үү? (1 Коринт 6:9, 10; 2 Коринт 7:1). Бас аж амьдралаа аваад явах чадвартай мөртлөө ажил хийхийг хүсдэггүй хүнд мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь зөв үү? (2 Тесалоник 3:10).

 Бурхнаас авсан үүрэг хариуцлагаа умартан байж өгдөг бол. Библид өрхийн тэргүүн хүн гэр бүлийнхнийхээ хэрэгцээг хангах ёстой гэж байдаг (1 Тимот 5:8). Гэр бүлээ гаргуунд нь гарган байж өөр хүнд санаа тавих нь буруу. «Байгаа бүхэн минь Бурханд өргөсөн бэлэг тул танд тусалж чадахгүй нь» гэж настай эцэг эхдээ хэлдэг хүмүүсийг Есүс зэмлэсэн (Марк 7:9–13).