Skip to content

Гарчиг руу орох

mustafahacalaki/DigitalVision Vectors via Getty Images

СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН!

Хиймэл оюун ухаан—Ашигтай юу, аюултай юу?—Библид юу гэж байдаг вэ?

Хиймэл оюун ухаан—Ашигтай юу, аюултай юу?—Библид юу гэж байдаг вэ?

 Сүүлийн үед төрийн зүтгэлтнүүд, эрдэмтэд, инженерүүд AI буюу хиймэл оюун ухааны тухай их ярих болжээ. Тэд сайн талыг нь хүлээн зөвшөөрч байгаа ч буруу хэрэглэвэл ямар аюул дагуулах талаар санаа зовж байна.

  •   «Хиймэл оюун ухаан нь хүмүүсийн амьдралыг сайжруулах чадалтай хамгийн хүчирхэг технологиудын нэг юм. ... Гэсэн хэдий ч аюулгүй байдалд заналхийлж, иргэний эрх, хувь хүний нууцад халдаж, ардчилалд итгэх хүмүүсийн итгэлийг үгүй хийж болзошгүй байна (АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис, 2023 оны 5-р сарын 4).

  •   «Хиймэл оюун ухаан (AI) эрүүл мэндийн салбарт дэвшил авчирсан хэдий ч хүний бие махбод, сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байна» гэж доктор Фредрик Фидершпилээр удирдуулсан олон улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн баг «BMJ Global Health» сэтгүүлийн 2023 оны 5-р сарын 9-нд нийтлэгдсэн өгүүлэлд бичжээ. a

  •   «Хүмүүс хиймэл оюун ухааныг худал мэдээлэл тараах зорилгоор ашиглаад эхэлчихсэн. Удахгүй хиймэл оюун ухаан ажилгүйдлийг бий болгоно. Ирээдүйд хүн төрөлхтөнд аюул учруулна гэж технологийн салбарт ажилладаг зарим хүн их санаа зовж байна» («Нью-Йорк таймс», 2023 оны 5-р сарын 1).

 Хиймэл оюун ухаан ашигтай байх уу, аюултай байх уу гэдгийг цаг хугацаа л харуулна. Библид юу гэж байдаг вэ?

Хүний бүтээлийн үр дүн тодорхойгүй байдгийн учир

 Хүн технологийн дэвшлийг зөвхөн сайн юманд ашиглана гэсэн баталгаа байхгүйн учрыг Библи хэлж өгдөг.

  1.  1. Хүн хэдий сайн санаж аливааг хийлээ ч ямар сөрөг үр дагаварт хүргэж болзошгүйг урьдчилан харж чадахгүй.

    •   «Хүнд зөв мэт санагдавч төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг» (Сургаалт үгс 14:12).

  2.  2. Хийж бүтээсэн зүйлийг нь хүмүүс хэрхэн ашиглахыг хүн хянан зохицуулж чадахгүй.

    •   «Би [хийж бүтээсэн зүйлээ] миний дараа ирэх хэн нэгэнд үлдээх учиртай ажээ. Тэр ухаантай, эсвэл тэнэг хүн байхыг хэн мэдэх билээ? Наран доор ухаалгаар хөдлөн, ажилласан хөдөлмөрийн минь бүхий л үр жимсийг тэр нэгэн эзэмших болно» (Номлогчийн үгс 2:18, 19).

 Энэ бүхнээс харахад бидэнд Бүтээгчийн удирдлага заавар зайлшгүй хэрэгтэй байна.

Бид юунд итгэх вэ?

 Бүтээгч маань дэлхий болон хүн төрөлхтнийг хүнээр эсвэл хүний бүтээсэн технологиор хэзээ ч устгуулахгүй.

  •   «Дэлхий ертөнц үүрд үлддэг» (Номлогчийн үгс 1:4).

  •   «Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» (Дуулал 37:29).

 Ирээдүйд амар тайван, аюулгүй амьдралд хүргэх зааврыг Бүтээгч маань Библиэр дамжуулж өгдөг. Библид юу гэж байдгийг дэлгэрэнгүй мэдье гэвэл «Бидний ирээдүй баталгаатай юу?» (англи) болон «Амьдрал сайхан болох болов уу?» (англи) өгүүллийг уншаарай.

a Фредрик Фидершпил, Рүт Мичель, Аша Асокан, Карлос Үмана, Дэйвид МакКой нарын бичсэн «Хиймэл оюун ухаан хүн төрөлхтний оршин тогтнохуй, эрүүл мэндэд заналхийлж байна» өгүүллээс авав.