Skip to content

Гарчиг руу орох

Библитэй холбоотой асуултын хариу

Библитэй холбоотой асуултын хариу

Яагаад залбирах хэрэгтэй вэ?

Ехова Бурхан биднийг санаа зовдог зүйлээ өөрт нь байнга хэлж байгаасай гэж хүсдэг (Лук 18:1–7). Бурхан хүмүүсийг сонсдог нь анхаарал халамж тавьдгийнх юм. Тэнгэрийн Эцэг маань өөрт нь залбирахыг уриалдаг. Тиймээс залбирах сайхан боломжийг битгий алдаарай (Филиппой 4:6-г уншина уу).

Залбирна гэдэг юм гуйхын нэр биш ээ. Залбирал хүнийг Бурхантай дотно болгодог (Дуулал 8:3, 4). Цаг үргэлж сэтгэлээ уудлан залбирдаг бол Бурхантай улам дотносно (Иаков 4:8-ыг уншина уу).

Яаж залбирах вэ?

Залбирахдаа заавал сөхрөх юм уу зогсох шаардлагагүй. Сүржин үг хэлж, цээжилсэн юмаа байнга давтаасай гэж Бурхан хүсдэггүй. Харин чин сэтгэлээсээ залбираасай гэж хүсдэг (Матай 6:7). Жишээ нь, эрт цагт Израильд амьдарч байсан Ханна гэдэг эмэгтэй хувийн асуудлынхаа талаар Бурханд залбирчээ. Хожим нь, зовж шаналахаа больж, баяр жаргалтай болсныхоо төлөө Бурханд талархаж, сэтгэл зүрхнээсээ залбирсан (1 Самуел 1:10, 12, 13, 26, 27; 2:1-ийг уншина уу).

Бурханд залбирна гэдэг том завшаан юм. Залбирахдаа, юунд санаа зовж байгаагаа Бүтээгч Бурхандаа хэлэхээс гадна магтаж, талархаж болно. Бурхантай дотносох энэ сайхан боломжийг битгий алдаарай (Дуулал 145:14–16-г уншина уу).