Skip to content

Гарчиг руу орох

Эрхэм уншигч танаа

Эрхэм уншигч танаа

Таны уншиж буй энэ сэтгүүл анх 1879 оны 7-р сард гарсан түүхтэй. Түүнээс хойш цаг үе хувьсан улирч, энэ сэтгүүл ч шинэчлэгдэн өөрчлөгдөж ирсэн (Дээрх зургийг үзнэ үү.) «Харуулын цамхаг» сэтгүүл энэ дугаараасаа дахин өөрчлөгдөж байна. Юу өөрчлөгдсөн бэ?

Сүүлийн үед олон оронд хүмүүс интернетээр мэдээлэл авахыг илүүд үздэг болжээ. Компьютерийн товчлуур дараад л зөвхөн интернетэд байдаг янз бүрийн мэдээлэл авч болдог. Орчин үед олон ном, сонин, сэтгүүл интернетээр уншигчдын гарт хүрч байна.

Бид энэ чиг хандлагыг тооцож үзээд, www.jw.org Вэб сайтаа өөрчлөн шинэчилж, илүү үзэмжтэй, хэрэглэхэд илүү амар болгоод байна. Манай сайтаас 430 гаруй хэлээр гардаг хэвлэл унших боломжтой. Гэхдээ энэ сараас эхлэн өмнө нь сэтгүүлд тогтмол гардаг байсан зарим булангийн материалаас сонгож интернетэд тавьсныг унших боломжтой болно. *

Олон өгүүллийг онлайнаар гаргаж байх учир «Харуулын цамхаг» сэтгүүлийн нийтэд зориулсан хувилбар энэ дугаараас эхлэн 32 биш, 16 хуудастай боллоо. Одоогийн байдлаар 195 хэлээр гардаг энэ сэтгүүл 16 хуудастай болсон нь өөр олон хэлээр орчуулах боломж бүрдүүлэх болов уу.

Энэ өөрчлөлтийн дүнд, амь аврах чадалтай Библийн мэдээг улам олон хүнд хүргэх боломж нээгдэнэ гэж бид найдаж байна. Библийг эрхэмлэн үнэлдэг, сургаалыг нь зөв ойлгохыг хүсдэг эрхэм уншигчдадаа мэдлэгийг нь тэлж, сэтгэлийг нь баясгах мэдээллийг цаашдаа ч хэвлэмэл болон онлайн хэлбэрээр хүргэхийг зорьж байна.

Эрхлэн гаргагчид

^ Тухайлбал, хүүхэд залуусыг Библи судлахад зориулсан «Охид хөвгүүдэд», гурав хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхэд туслах зорилготой «Миний Библийн хичээл» булангийн өгүүллийг зөвхөн онлайнаар нийтэлж байх юм.