Skip to content

Гарчиг руу орох

Та санаж байна уу?

Та санаж байна уу?

Та «Харуулын цамхаг» сэтгүүлийн сүүлийн дугааруудыг анхааралтай уншсан уу? Дараах асуултад хариулж чадах эсэхээ шалгаарай.

Бодлогогүй үг хэмээх галыг хэрхэн унтраах вэ?

Зүрхээ шалгах учиртай. Ах дүүгээ ямар учраас шүүмжлээд байгаагаа бодож үзэх нь сайн. Өөрийгөө дөвийлгөх гэж тэр хүнийг шүүмжлээд байна уу? Бусдыг шүүмжлэх дуртай байвал ах дүүтэйгээ эвтэй байж чадахгүйд хүрнэ.—8/15, хуудас 21.

Мосегийн хуулиас үзвэл Бурхан эмэгтэй хүнийг хэрхэн үздэг вэ?

Израиль эмэгтэйчүүд бусад үндэстний эмэгтэйчүүдийг бодвол илүү их эрх чөлөөтэй, боловсрол эзэмшиж болдог байсан. Эрх нь хамгаалагдсан учир тэднийг хүндэтгэх ёстой байв.—9/1, хуудас 5-7, (англи).

Еховагийн өдөр эхлэхийн өмнөхөн ямар ямар үйл явдал болох вэ?

«Амар тайван, аюулгүй байдал» гэж ярина. Улс үндэстнүүд Агуу их Вавилон руу дайрч, сөнөөн устгана. Дараа нь Бурхны ард түмэн рүү довтолно. Тэгэхэд Хармагедон болж, эцэст нь Сатан болон чөтгөрүүд ёроолгүй гүнд хаягдана.—9/15, хуудас 4.

Төгсгөл хэзээ болохыг мэдэхгүй байх нь бидэнд ямар ач тустай вэ?

Тэр өдөр, цагийг мэдэхгүй байвал сэтгэл зүрхнийхээ угт чухам юу байгааг мэдэх боломжтой. Бас хайрандаа хөтлөгдөн Бурхандаа үйлчилж, «зүрхийг» нь баярлуулна. Амиа бодолгүй амьдарч, Бурхан болон түүний Үгэнд бүрэн дүүрэн найддаг болно. Түүнээс гадна, бэрхшээлийг даван туулах тэсвэр хатуужилтай, бат итгэлтэй болно.—9/15, хуудас 24-25.

Тамд итгэдэг хүнийг Эхлэл 3:19-ийн тусламжтайгаар хэрхэн эргэцүүлэн бодуулж, зөв дүгнэлтэд хүргэх вэ?

Уг зүйлд Адам үхээд тоос шороондоо буцаж очно гэснээс бус галт там руу явна гээгүй.—10/1, хуудас 13, (англи).

Илчлэлт 1:16, 20-д дурдсан, Есүсийн баруун мутар дахь «долоон од» хэнийг төлөөлдөг вэ?

«Долоон од» нь тослогдсон ахлагчид бөгөөд өргөн утгаар нь авч үзвэл хурлын бүх ахлагч юм.—10/15, хуудас 14.

Нөхөр эхнэр хоёр өрөнд орсон бол яах вэ?

Өр ширнийхээ талаар тайван бөгөөд илэн далангүй ярилцаарай. Орлого зарлагаа тооцож үзэх нь тустай. Гэр бүлийнхээ орлогыг нэмэгдүүлж, зардлаа бууруулах боломжтой юу? Алийг нь эхэлж төлөхөө шийдэх нь чухал. Зээл олгогчидтойгоо төлбөрийн талаар хэлэлцэн тохирч болно. Гэхдээ мөнгө олохыг амьдралын гол зорилго болгохгүйн тулд ухаалаг байх учиртай (1 Тим. 6:8).—11/1, хуудас 19-21, (англи).

Исаиа 50:4, 5-д бичсэнээр Есүсийг даруу гэхийн учир юу вэ?

«Шавийн хэлтэй» нэгнийг «гэдрэг ухрахгүй» гэж дээрх хоёр зүйлд бичсэн байдаг. Есүс даруу байж Эцгийнхээ заасан бүгдийг хичээнгүйлэн анхаардаг байсан. Бас Еховагаар заалгах чин хүсэлтэй байжээ. Эцэг нь даруу зан гаргаж, нүгэлт хүмүүст өршөөнгүй ханддагийг ажигладаг байсан.—11/15, хуудас 11.

Еховагийн Гэрчүүдийн үнэнчийг Эстоны шуудангийн марк хэрхэн баталдаг вэ?

2007 онд Эстоны Үндэсний шуудангийн албанаас Сталины үед хэлмэгдсэн олон арван мянган эстончуудыг дурсан марк гаргажээ. Уг марк дээр 382 гэж бичсэн нь 1951 онд Орос дахь хөдөлмөрийн засан хүмүүжүүлэх газарт хоригдож байсан Еховагийн Гэрчүүд болон тэдний хүүхдүүдийн тоо юм.—12/1, хуудас 27-28, (англи).