Skip to content

Гарчиг руу орох

Дэлхийн гол гол шашны сүсэгтнүүд хүний биед үхэшгүй мөнхийн сүнс байдаг гэдэгт итгэдэг

ОНЦЛОХ СЭДЭВ | АМЬДРАЛ БА ҮХЛИЙН ТУХАЙ ҮНЭН

Үхлийн дараах амьдрал гэж байдаг уу?

Үхлийн дараах амьдрал гэж байдаг уу?

АМЬДРАЛ ба үхлийн тухай хүмүүс янз бүрийн үзэл бодолтой байдаг. Зарим нь хүнийг үхсэний дараа сүнс нь өөр төрөлд, өөр газар үргэлжлэн амьдарсаар байдаг гэж үздэг. Зарим нь дахин төрнө гэж итгэдэг. Бас үхлээр бүх юм дуусдаг гэж үздэг хүмүүс бий.

Хүн төрж өссөн орчин, соёлоосоо хамаараад энэ талаар өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг биз ээ. Үхлийн дараа юу болдог тухай энэ хэцүү асуултад найдвартай, үнэн зөв хариу авахын тулд хаана, хэнд хандах вэ?

Олон зууны туршид шашны удирдагчид хүнд үхэшгүй мөнхийн сүнс байдаг гэж номлосоор ирсэн. Христийн, хиндийн, иудейн, лалын болон бусад шашин хүний биед үхэшгүй мөнхийн сүнс байдаг гэж үздэг. Тэр сүнс нь хүнийг нас барахад биеэс нь гарч сүнсний ертөнц рүү явдаг ажээ. Харин буддын шашинтнууд, олон дахин төрсөөр байгаад хүний оюун санааны хүч нь зовлонгоос ангид байдалд буюу нирваанд хүрнэ гэдэгт итгэдэг.

Ингэж зааж сургадаг учраас газар газрын хүмүүс үхлийг өөр ертөнцөд очих үүд хаалга гэж үздэг. Олон хүний хувьд, үхэл бол амьдралын чухал үе шат бөгөөд Бурхны тааллаар болдог зүйл бололтой. Харин энэ тухай Библид юу гэж байдаг вэ? Дараагийн өгүүллийг уншаарай. Таны бодоогүй хариулт ч байж болох юм.