Skip to content

Гарчиг руу орох

Нохойд минь жигнэмэг өгөв

Нохойд минь жигнэмэг өгөв

АНУ-ЫН Орегон мужид амьдардаг Ник доорх явдлыг сонирхуулан бичжээ. «2014 оны хавраас би хоёр нохойтойгоо хотын төвөөр зугаалдаг болов. Тэнд Еховагийн Гэрчүүд хэвлэлтэй тавиурын дэргэд зогсдог байлаа. Аятайхан хувцасласан тэд хажуугаар нь өнгөрөх хүн бүртэй инээмсэглэн мэндэлдэг байсан.

Гэрчүүд хүмүүст сайхан хандаад зогсохгүй миний хоёр нохойд ч санаа тавьсан. Нэг өдөр тавиурын хажууд зогсож байсан Элейн хоёр нохойд маань жигнэмэг өгсөн юм. Үүнээс хойш хэвлэлтэй тавиурын ойрхон явахаар нохойнууд маань жигнэмэг идэх гэж уяанаасаа алдуурах шахам зүтгэдэг болов.

Хэдэн сар өнгөрлөө. Энэ хугацаанд нохойнууд маань жигнэмэг идэж, би Гэрчүүдтэй жаахан ярилцдаг болов. Гэхдээ тэдэнтэй хэтэрхий дотносохоос зайлсхийж байлаа. 70 гарсан би Гэрчүүд юунд итгэдгийг сайн мэддэггүй байв. Бас сүмийнхэн сэтгэлийг минь их гонсойлгосон учраас Библийг өөрөө судлах нь хамгийн зөв гэж боддог байсан.

Бас хотын өөр хэсэгт ч тавиур тавиад дэргэд нь зогсож байгаа Гэрчүүдтэй таарч байлаа. Их ч найрсаг. Миний асуултад Библиэсээ л хариулна. Тиймээс би тэдэнд илүү их итгэдэг болсон.

Нэг удаа Элейн надаас “Амьтад бол Бурхны өгсөн бэлэг гэдэгт та итгэдэг үү?” гэж асуусан. “Мэдээж. Итгэлгүй яах вэ?” гэж би хариулсан. Элейн Исаиа 11:6–9-ийг уншиж өгсөн юм. Энэ зүйл сэтгэлийг минь хөдөлгөсөн учраас би Библийг судалъя гэж бодсон. Гэхдээ Гэрчүүдийн хэвлэлийг авдаггүй хэвээрээ л байлаа.

Үүний дараа би Элейн болон түүний нөхөр Бренттэй товчхон ч гэсэн чухал юм ярилцдаг боллоо. Тэд Христтэй адил байх гэж яахыг хэлдгийг ойлгоё гэвэл “Матай”-гаас “Үйлс” хүртэлх дөрвөн номыг уншаарай гэсэн. Би ч уншлаа. Тэгээд 2016 оны зун Брент Элейн хоёроор Библийн хичээл заалгахаар болов.

Би Библийн хичээл хийх, цуглаанд суухыг долоо хоног бүр тэсэн ядан хүлээдэг байлаа. Библид үнэндээ юу гэж байдгийг ойлгоод маш их жаргалтай болсон. Тэгээд жил гаруйн дараа баптисм хүртэж Гэрч болсон юм. Одоо би 79-тэй. Зөв зам дээр зогсож байгаадаа итгэлтэй байна. Ехова намайг үнэнч үйлчлэгчдээсээ бүрдсэн гэр бүлдээ хүлээн авч ивээсэн».