Skip to content

Гарчиг руу орох

Чуулганд хүрэлцэн ирэгсдийн анхааралд

Чуулганд хүрэлцэн ирэгсдийн анхааралд

АНХНЫ ТУСЛАМЖ Энд ЗӨВХӨН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ үзүүлдэг болохыг анхаарна уу.

БАПТИСМ Танхимын урд эгнээг баптисм хүртэх хүмүүст зориулсан. Өөр газар суудал гаргахаар бол урьдчилан мэдэгдэнэ. Баптисм хүртэх хүмүүс бямба гаргийн өглөө баптисмын илтгэлийг тавихаас өмнө, заасан суудалд суусан байх ёстой. Хүн бүр алчуур болон Бурхны үйлчлэгч хүнд тохирох, зохистой усны хувцас авчирна.

ГЭЭСЭН ЮМ Гээсэн юмыг энэ хэлтэст хүлээн авна. Эд зүйлээ гээсэн бол энэ хэлтэст ирж, асууж сураглаарай. Эцэг эхээсээ төөрсөн хүүхдийг бас энэ хэлтэст авчирна уу. Ийм асуудал гаргахгүйн тулд эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхаараарай.

ЗОХИЦУУЛАГЧИД Зохицуулагч танд туслах үүрэгтэй. Машинаа хаана тавих, эмх замбараатай байх, суудал авах талаар заавар өгвөл дагаж мөрдөөрэй.

САЙН ДУРЫН АЖИЛ Чуулганаар сайн дурын ажилд оролцох хүсэлтэй хүн энэ хэлтэст хандаарай.

СУУДАЛ Бусдыгаа бодоорой. Гэрийнхэн, нэг унаагаар ирсэн эсвэл нэг гэрт амьдардаг хүн юм уу суралцагчдаа л суудал авч болно. Хүнд суудал аваагүй бол суудал дээр юм тавихгүй байхыг хүсье.

ХАНДИВ Ехова Бурхнаа шүтэхээр чуулганд хүрэлцэн ирсэн хүмүүсийг ая тухтай байлгах үүднээс сандал, видео, дуу чимээний төхөөрөмж гээд бүх юмаар хангахад багагүй зардал гардаг. Таны өргөсөн сайн дурын хандиваар тэр зардлыг нөхөж, дэлхий дахины үйл хэргийг дэмждэг. Танхимд хандивын хайрцгийг олон газар тавьсан. Хандив өргөх бүх хүнд талархаж байна. Хаант төрийн үйл хэргийг дэмжин өгөөмөр сэтгэл гаргаж байгаа та бүхэнд Удирдах Зөвлөл чин сэтгэлээсээ талархаж байна.

ТУСГАЙ УУЛЗАЛТ

САЙН МЭДЭЭ ТУНХАГЛАГЧИЙН СУРГУУЛЬ Үйлчлэлээ өргөжүүлэх хүсэлтэй, 23–65 насны эхлэгчдийг ням гаргийн үдээс хойш болох тусгай уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна. Хэдэн цагт, хаана болохыг дараа мэдэгдэнэ.

Хөтөлбөрийг Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөл бэлтгэв