Библиэс юу мэдэж авах вэ?

Библи судлахад зориулсан энэ номоос юу мэдэж авах вэ? Хүн яагаад зовдог вэ? Хүн үхээд яадаг вэ? Яавал гэр бүлээрээ жаргалтай амьдрах вэ? гэх мэт олон асуултын хариуг мэдэж авна.

Ертөнц яагаад ийм байна вэ?

Яагаад ингэж их зовох ёстой юм бэ гэж та боддог байж болох юм. Гэхдээ Бурхан хүн төрөлхтний амсдаг бүх бэрхшээлийг, тухайлбал өвчин хууч, үхэл хагацлыг удахгүй арилгахыг Библи хэлж өгдөг.

БҮЛЭГ 1

Бурхан гэж хэн бэ?

Бурхан танд санаа тавьдаг гэж та боддог уу? Бурхны зан чанарыг бас яавал найз нь болохыг мэдэж аваарай.

БҮЛЭГ 2

Библи Бурхны бичүүлсэн ном

Санаа зовоосон асуудлыг шийдэхэд Библи хэрхэн тусалдаг вэ? Библийн зөгнөлүүдэд яагаад итгэж болох вэ?

БҮЛЭГ 3

Хүн төрөлхтний төлөө Бурхан ямар санаа зорилготой вэ?

Диваажин дэлхийд амьдрал ямар байх вэ?

БҮЛЭГ 4

Есүс Христ гэж хэн бэ?

Есүсийг яагаад амласан Мессиа, Бурхны цорын ганц Хүү гэдгийг, Есүс хаанаас ирснийг мэдэж аваарай.

БҮЛЭГ 5

Золиос бол Бурхны өгсөн хамгийн үнэтэй бэлэг

Золиос гэж юу вэ? Танд ямар ач тустай вэ?

БҮЛЭГ 6

Хүн үхээд яадаг вэ?

Үхсэн хүн яадаг вэ? Хүн яагаад үхдэг вэ? Эдгээр асуултад Библи юу гэж хариулдгийг мэдэж аваарай.

БҮЛЭГ 7

Бурхан нас барсан хүнийг амилуулна

Таны ойр дотнын хүн нас барсан биз ээ. Тэдэнтэйгээ эргээд уулзах болов уу? Нас барсан хүн амилах тухай Библид юу гэж байдгийг мэдэж аваарай.

БҮЛЭГ 8

Бурхны Хаант төр гэж юу вэ?

Жишээ залбирлыг мэддэг хүн олон. «Таны Хаант төр захираасай» гэсэн нь ямар утгатай вэ?

БҮЛЭГ 9

Энэ ертөнцийн төгсгөл ойрхон байна

Библид зөгнөсөн ёсоор бид төгсгөлийн үед амьдарч байна. Үүнийг нотлох үйл явдал, хүмүүсийн илэрхийлж буй зан авирыг бодож үзээрэй.

БҮЛЭГ 10

Тэнгэрийн элчүүдийн тухай

Тэнгэрийн элчүүд болон чөтгөрүүдийн тухай Библид тодорхой бичсэн байдаг. Тэд үнэхээр байдаг уу? Бидэнд тус болох юм уу хор хүргэж чадах уу?

БҮЛЭГ 11

Хүн яагаад ингэж их зовдог вэ?

Хүн зовж байгаа нь Бурхны буруу гэж олон хүн боддог. Та юу гэж боддог вэ? Зовлонгийн учир шалтгааныг Бурхан юу гэж тайлбарладгийг мэдэж аваарай.

БҮЛЭГ 12

Та Бурхны найз болох боломжтой

Еховагийн таалалд нийцүүлэн амьдрах боломжтой. Ингэсэн цагт Еховатай анд найз болно.

БҮЛЭГ 13

Бурхны өгсөн амийг эрхэмлэх нь

Үр хөндөх, цус сэлбэх, амьтны амийг хөнөөхийг Бурхан юу гэж үздэг вэ?

БҮЛЭГ 14

Жаргалтай айл гэр

Нөхөр, эхнэр, эцэг эх, хүүхдүүд Есүсийн илэрхийлсэн хайрыг дуурайх учиртай. Есүсээс юу сурах вэ?

БҮЛЭГ 15

Бурхныг зөв шүтэх нь

Жинхэнэ шашин шүтдэг хүмүүсийг таних зургаан шинжийг мэдэж аваарай.

БҮЛЭГ 16

Жинхэнэ Бурхныг шүтээрэй

Итгэл үнэмшлийнхээ талаар бусдад ярихад ямар бэрхшээл тулгарч болох вэ? Тэднийг гомдоохгүйгээр хэрхэн тайлбарлах вэ?

БҮЛЭГ 17

Залбирал бол хосгүй завшаан

Ехова залбирлыг тань сонсдог уу? Энэ асуултад хариулахын тулд Библид залбирлын талаар юу гэж байдгийг мэдэх хэрэгтэй.

БҮЛЭГ 18

Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэх хэрэгтэй юу?

Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэх хэрэгтэй юу? Баптисм хүртэхийн тулд ямар алхмууд хийх хэрэгтэй вэ? Баптисм юуг бэлгэддэг вэ? Баптисм яаж хүртдэг вэ? Эдгээр асуултын хариуг мэдэж аваарай.

БҮЛЭГ 19

Еховатай үргэлж дотно байгаарай

Бурхныг хайрладгаа, бидний төлөө хийсэн бүхэнд нь талархдагаа хэрхэн батлах вэ?

Тайлбар

«Библиэс юу мэдэж авах вэ?» номын зарим үг хэллэг, нэр томьёог тайлбарласан.