Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Та Бурхны зан чанарыг бүтээлээс нь олж хардаг уу?

Та Бурхны зан чанарыг бүтээлээс нь олж хардаг уу?

Та өнгө алагласан цэцэг, одот тэнгэр, аадар бороо, хүрхрээг Бурхны бүтээл гэж хардаг уу? Бидний эргэн тойронд буй бүтээлүүд Еховагийн зан чанаруудыг илтгэдэг (Ро 1:20). Бүтээлийг хараад л өнгөрөх биш, түр амсхийж бодвол Бурхны хүч, хайр, мэргэн ухаан, шударга, өгөөмөр сэтгэлийг нь ойлгоно (Ду 104:24).

Та өдөр бүр Еховагийн ямар бүтээлүүдийг анзаардаг вэ? Хот газар амьдардаг байлаа ч шувуу, мод хардаг биз дээ. Еховагийн бүтээлийг шимтэн ажиглавал санаа зовнил багасаж, илүү чухал зүйлийг анхаарахад тусалж, Ехова биднийг үүрд халамжилж чадна гэдэгт итгэх итгэл бэхэжнэ (Мт 6:25–32). Хэрэв та хүүхэдтэй бол тэдэндээ Еховагийн бахдам чанаруудыг мэдэхэд туслаарай. Эргэн тойронд тань байгаа бүтээлүүдийн үнэ цэнг ойлгох тусам Бүтээгчтэйгээ дотносно (Ду 8:3, 4).

«ГАЙХАМШИГТ БҮТЭЭЛҮҮД БУРХНЫ АЛДРЫГ ИЛЧИЛДЭГ—ГЭРЭЛ БА ӨНГӨ» ГЭСЭН ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Будагч эс буюу пигментүүд хэрхэн өнгө ялгаруулдаг вэ?

  • Өнгө яаж хувирдаг вэ?

  • Тэнгэрт яагаад олон өнгө харагддаг вэ?

  • Танай гэрийн эргэн тойронд ямар онцгой өнгөтэй бүтээл байдаг вэ?

  • Бид яагаад цаг гарган байгаль дэлхийгээ шимтэн ажиглах ёстой вэ?

Гэрэл болон өнгө Еховагийн ямар чанаруудыг илчилж байна вэ?