Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Та JW.ORG нэрийн хуудсыг хэрэглэдэг үү?

Та JW.ORG нэрийн хуудсыг хэрэглэдэг үү?

Агуу их гай гамшиг ойртохын хэрээр бид дэлгэрүүлэх ажлаа яаравчлан хийх хэрэгтэй (Су 24:11, 12, 20). Хүмүүст тусалъя гэвэл Бурхны үг болон байгууллагын Вэб саитад анхаарлыг нь хандуулах зорилгоор нэрийн хуудсыг ашиглаарай. Энэ нэрийн хуудас «Библи судлахын учир юу вэ?» гэсэн видео үзэх кодтой. Бас Библийн хичээл заалгах юм уу, илүү ихийг мэдэхийг уриалсан байгаа. Зарим хүн манай ном хэвлэлийг авахгүй ч Вэб саит руу ороорой гэвэл дуртай байж болох юм. Тийм хүмүүст нэрийн хуудас өгөөрэй. Гэхдээ энэ хуудсыг эзгүй айлд үлдээх юм уу сонирхохгүй байгаа хүнд өгч болохгүй.

Хэзээ ч хаана ч явсан, энэ нэрийн хуудсыг хэрэглэж болно. «Танд өгөх нэг юм байна. Энэ нэрийн хуудсанд байгаа кодыг уншуулаад янз бүрийн сэдвээр видео үзэж, мэдээлэл аваарай» гэж хэлээд сонирхлыг нь татаж болно (Иох 4:7). Нэрийн хуудас жижиг учраас хэдийг авч яваад боломж бүрийг ашиглан дэлгэрүүлээрэй.