Skip to content

Гарчиг руу орох

139-р дуу

Үнэнч байхад нь тусалъя

Үнэнч байхад нь тусалъя

Татаж авах:

(Матай 28:19, 20)

  1. Даруу хүнд сайн мэдээг тунхаглаж

    Бурхантай танилцуулъя

    Зөв замаар туйлбартай замнахад

    Ехова заавал дэмжинэ

    (ДАХИЛТ)

    Агуу мутраараа хамгаалаач

    Анхаарч тэднийг маань халамжлаач

    Ехова Бурхан танаасаа аминчлан гуйя

    Үнэнч байхад үргэлж туслаач

  2. Өдөр бүр тэднийхээ төлөө гуйя

    Хүнд бэрхийг давахад туслаач

    Хувиршгүй их хайрыг тань мэдрээд

    Арвин их ивээл хүртэнэ

    (ДАХИЛТ)

    Агуу мутраараа хамгаалаач

    Анхаарч тэднийг маань халамжлаач

    Ехова Бурхан танаасаа аминчлан гуйя

    Үнэнч байхад үргэлж туслаач

  3. Бурхандаа чин үнэнчээр үйлчилж

    Сорилтод бүү сөхрөөсэй

    Итгэлээр ирээдүйгээ угтаж

    Мөнх амийг олж аваасай

    (ДАХИЛТ)

    Агуу мутраараа хамгаалаач

    Анхаарч тэднийг маань халамжлаач

    Ехова Бурхан танаасаа аминчлан гуйя

    Үнэнч байхад үргэлж туслаач

(Бас Лук 6:48; Үйлс 5:42; Флп. 4:1-ийг үзнэ үү).