Skip to content

Дэлхий дахинаа хэдэн Еховагийн Гэрч байдаг вэ?

Дэлхий дахинаа хэдэн Еховагийн Гэрч байдаг вэ?

2023 оны тайлан

Дэлхий дахинд буй Еховагийн Гэрчүүдийн тоо

8 816 562

Хурал

118 177

Еховагийн Гэрчүүдийн дэлгэрүүлдэг газар орон

239

2023 оны нийт тоо

Улс, газар нутгийн тайлан 2023

Ямар хүмүүсийг Гэрчүүдийн тоонд оруулдаг вэ?

 Бид Бурхны Хаант төрийн сайн мэдээг сар бүр идэвхийлэн дэлгэрүүлдэг хүнийг л Еховагийн Гэрчүүдийн тоонд оруулдаг (Матай 24:14). Энэ тоонд Гэрч болж баптисм хүртсэн хүмүүс бас баптисм хүртээгүй ч дэлгэрүүлэх шаардлага хангасан хүмүүс орно.

Гэрч болохын тулд хандив өргөх ёстой юу?

 Үгүй. Еховагийн Гэрч болох эсвэл манай байгууллагад тусгай үүрэг хариуцлага хүлээх, тодорхой байр суурьтай байх эсэх нь хандив өргөхтэй ямар ч холбоогүй (Үйлс 8:18–20). Хандив өргөж байгаа хүн нэрээ мэдэгддэггүй. Гэрч бүр өөрийнхөө боломжоор, нөхцөл байдалдаа тохируулаад дэлхий дахины үйл хэрэгт цаг зав, хүч хөдөлмөр, эд хөрөнгөө зориулдаг (2 Коринт 9:7).

Гэрчлэх ажилд хэдэн хүн оролцдогийг яаж мэдэх вэ?

 Сар бүр дэлгэрүүлсэн тайлангаа Гэрчүүд харьяа хуралдаа өгдөг. Энэ тайланг сайн дураараа өгдөг.

 Цугларсан тайлангаа хурлууд харьяа салбар луугаа явдаг. Салбарууд улс, газар нутгийн тайланг нэгтгээд байгууллагын төв рүү илгээдэг.

 Үйлчлэлийн жилийн эцсээр a газар нутаг бүр хамгийн олон тайлан ирсэн сардаа үндэслээд тухайн жилийнхээ дээд тоог гаргадаг. Улс, газар нутгийн тайланг нэгтгээд дэлхий дахины Гэрчүүдийн тоог гаргадаг. Веб сайтын маань «Дэлхий дахинаа» буланд улс болгоны тайланг дэлгэрэнгүй нийтэлдэг. Нэгдүгээр зууны Христийн дагалдагчид тайлан мэдээ сонсоод урамшдаг байсан шиг бид бас тайлангаа үзээд урам сэргэдэг (Үйлс 2:41; 4:4; 15:3).

Цуглаанд тогтмол ирдэг ч дэлгэрүүлэгч болоогүй хүмүүсийг тоондоо оруулдаг уу?

 Тийм хүмүүсийг Гэрчүүдийн тоонд оруулдаггүй. Гэхдээ цуглаанд ирвэл найрсгаар хүлээж авдаг. Тэдний ихэнх нь жил бүр болдог Христийн нас барсныг дурсах цуглаанд ирдэг. Уг цуглаанд хүрэлцэн ирсэн нийт хүмүүсийн тооноос Гэрчүүдийн тоог хасвал Гэрч биш хүмүүсийн барагцаа тоо гарна. 2023 оны Дурсах цуглаанд нийт 20 461 767 хүн ирсэн.

 Цуглаанд ирдэггүй олон хүн гэрээр Библийн хичээл үнэ төлбөргүй заалгадаг. 2023 онд, сар тутам дунджаар 7 281 212 Библийн хичээл явуулсан. Бид заримдаа нэг дор хэд хэдэн хүнд Библийн хичээл заадаг. Үүнийг нэг хичээл гэж тооцож тайланд оруулдаг.

Засгийн газрын гаргасан Гэрчүүдийн тоо, танай гаргасан тооноос яагаад илүү байдаг вэ?

 Засгийн газрын тооллогын комисс хүмүүсийн дунд санал асуулга явуулж өөрсдийгөө ямар шашинтай гэж хариулна, түүнд нь үндэслэж тоо гаргадаг. Жишээ нь АНУ-ын хүн амын тооллогын комисс «хүмүүсийг аль нэг шашны итгэгч мөн эсэхийг судалгаагаар тогтоохыг хичээдэг». Гарсан дүн нь «баримтад биш, судалгаанд оролцсон хүний хувийн үзэл бодолд» үндэслэдэг. Харин бид өөрийгөө Гэрч гэдэг хүнийг биш, бусдад дэлгэрүүлж, тайлангаа өгдөг хүнийг Гэрч гэж үзэн тоондоо оруулдаг.

a Үйлчлэлийн жил гэдгээр тухайн оны 9-р сарын 1-нээс дараагийнх нь жилийн 8-р сарын 31 хүртэлх хугацааг хэлдэг. Жишээ нь 2015 оны үйлчлэлийн жил 2014 оны 9-р сарын 1-нээс хэлж 2015 оны 8-р сарын 31-нд дууссан.