БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Ехова ард түмнээ хамгаалдаг
Дээгүүр өнгөрөх баяр чухал үйл явдал байсан. Тэр орой фараон Египетийн бүх ууган төрөгсдийг үхсэнийг мэдээд Мосед «Та нар болон Израилийн хөвгүүд босож, миний ард түмний дундаас зайл. Та нар хэлснээрээ явж, ЭЗЭНд үйлчил» гэж хэлжээ (Ег 12:31). Ехова ард түмнээ хамгаалдаг нь ийнхүү илэрхий болсон юм.
Орчин үеийн түүхийг сөхөж үзвэл Ехова ард түмнээ хэзээ ямагт удирдан хамгаалдаг нь тодорхой харагддаг. Үүнийг байгууллагын төв дэх «Еховагийн нэрийн төлөөх хүмүүс» гэсэн нэртэй музей онцолдог.
«УОРВИК ДАХЬ МУЗЕЙ: ЕХОВАГИЙН НЭРИЙН ТӨЛӨӨХ ХҮМҮҮС» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ:
-
Библи судлаачид 1914 оноос эхлэн Библид итгэх итгэлийг бэхжүүлэхийн тулд ямар шинэлэг хэрэгсэл ашигласан бэ? Ямар үр дүнд хүрсэн бэ?
-
1916, 1918 онуудад ямар сорилт тулгарсан бэ? Ехова удирдан чиглүүлж байгаагаа хэрхэн нотолсон бэ?
-
Эсэргүүцэл тулгарсан ч Еховагийн ард түмэн хэрхэн итгэл үнэмшилдээ тууштай байсан бэ?
-
1935 онд Еховагийн ард түмэн ямар шинэ ойлголттой болсон бэ? Энэ нь тэдэнд хэрхэн нөлөөлсөн бэ?
-
Хэрвээ та уг музейг үзсэн бол, Ехова ард түмнээ удирдан хамгаалж байдагт итгэх итгэлийг тань батжуулах юуг олж харсан бэ?