93-Р ДУУ
Цуглааныг маань ивээгээч
-
1. Хайрын Бурхан Ехова минь
Хамт цуглахад ивээгээч
Агуу хүчээрээ удирдан
Ач тус хүртэхэд маань туслаач
-
2. Үнэний дагуу таныг шүтье
Үгээ сэтгэлд шингээгээч
Ухааныг тэлж, үгийг хурцалж
Үнэнч Гэрч байхад туслаач
-
3. Хурал цуглааныг маань ивээж
Хайр, эв нэгдлээр бататгаач
Хэмжээгүй эрх мэдлийг тань бид
Хэзээд үйлсээрээ дэмжье
(Бас Дуу. 22:22; 34:3; Ис. 50:4-ийг үзнэ үү).

