Еховагийн Гэрчүүд бид үндэс угсаа, хэл соёлоороо өөр өөр боловч нэгэн зорилгоор нэгддэг. Бүхнийг Бүтээгч, Библийн Бурхан болох Еховаг магтан алдаршуулахыг чухалчлан зорьдог. Есүс Христийг дууриахыг хамаг чадлаараа хичээдэг бөгөөд христиан гэдгээрээ бахархдаг. Гэрч бүр цаг зав тогтмол гарган Библи болон Бурхны Хаанчлалын талаар хүмүүст ярьдаг. Бид Ехова Бурхан болон Хаанчлалынх нь талаар гэрчилдэг буюу бусдад ярьдаг учраас Еховагийн Гэрчүүд юм.

Манай сайтыг сонирхож үзээрэй. Бидний тухай болон итгэл үнэмшлийн маань талаар дэлгэрэнгүй мэдэж аваарай.