Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2016 № 2

Библид юу гэж байдаг вэ?

Библид юу гэж байдаг вэ?

Диавол гэж юу вэ?

ТАНЫ БОДЛООР Диавол . . .

  • Үл үзэгдэх бодгаль уу?

  • Хүний дотор байдаг муу бодол уу?

  • Хүний санаанаасаа зохиосон зүйл үү?

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?

Диавол Есүстэй ярьж, түүнийг сорьсон (Матай 4:1–4). Тэгэхлээр Диавол бол хүний санаанаасаа зохиосон зүйл юм уу зүгээр нэг муу муухайн бэлгэдэл биш байх нь. Хорон муу, үл үзэгдэх бодгаль юм.

БИБЛИД ӨӨР ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?

  • Эхэндээ, Диавол ариун тэнгэрийн элч байсан боловч «үнэн дотор зогс[оогүй]» (Иохан 8:44). Худал ярьж Бурханд тэрсэлсэн.

  • Бусад тэнгэрийн элч Сатантай нэгдсэн (Илчлэлт 12:9).

  • Диавол хүмүүсийг хуурч мэхлэн, оршин байгаагаа нуудаг (2 Коринт 4:4).

Диавол хүмүүст нөлөөлдөг үү?

ЗАРИМ НЬ Сатан хүмүүст нөлөөлж чадахгүй гэж боддог. Зарим нь, диаволын эрхшээлд орох вий гэж айдаг. Та юу гэж боддог вэ?

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?

«Бүх ертөнц нь муу нэгний дотор байдаг» (1 Иохан 5:19). Диавол хүн төрөлхтөнд нөлөөлдөг ч хүн нэг бүрийг захирдаггүй.

БИБЛИД ӨӨР ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?

  • Олон хүнд нөлөөлөхийн тулд Диавол заль мэх ашигладаг (2 Коринт 11:14).

  • Заримдаа муу сүнснүүд хүмүүсийг эрхшээлдээ оруулдаг (Матай 12:22).

  • «Диаволыг эсэргүүцэхэд» Бурхан танд тусална (Иаков 4:7).

 

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БУРХНААС ИРСЭН САЙН МЭДЭЭ

Бурхан зовлон зүдүүрийг яагаад хүлцэн зөвшөөрдөг вэ?

Муу муухай бүхэн хэрхэн бий болсон бэ? Бурхан үүнийг өнөөг хүртэл яагаад хүлцэн зөвшөөрсөн бэ? Хэзээ нэгэн цагт зовлон дуусах уу?