Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2015 оны 10 сар 

Библитэй холбоотой асуултын хариу

Библитэй холбоотой асуултын хариу

Амьдралын утга учир юу вэ?

Танд амьдрал дэндүү богинохон юм шиг санагддаг уу?

Бага байхдаа тоглож наадан, өсөж томроод ажилтай, гэр бүлтэй болж, үр хүүхэд өсгөж хүмүүжүүлээд эцэст нь хөгшрөнө. Амьдралын утга учир энэ л юм байх даа гэж та бодож байсан уу? (Иов 14:1, 2). Библийг үзвэл, ухаантай хүмүүс ч энэ тухай боддог байсан (Номлогчийн үгс 2:11-ийг уншина уу).

Амьдрал үнэхээр утга учиртай юу? Эхлээд, амьдрал хэрхэн бий болсныг мэдэх хэрэгтэй. Хүний тархи, бие организм хэчнээн гайхалтай бүтэцтэйг мэдээд оюун ухаант Бүтээгч байдаг гэсэн дүгнэлтэд хүрдэг хүн олон бий (Дуулал 139:14-ийг уншина уу). Бүтээгч биднийг зорилготойгоор бүтээсэн! Тэр зорилгыг нь мэдвэл амьдралын утга учрыг олно.

Бурхан хүнийг яагаад бүтээсэн бэ?

Бурхан анхны хосыг ерөөж, сонирхол татам сайхан ажил даалгасан. Хүмүүс өнөр өтгөн болж, дэлхийгээ диваажин болгон, үүрд мөнх амьдрах нь Бурхны санаа зорилго байв (Эхлэл 1:28, 31-ийг уншина уу).

Гэвч өвөг дээдэс маань Бурханд захирагдахыг хүсээгүй. Тийм учраас Бурхны санаа зорилго хараахан биелээгүй байна. Бурхан хүн төрөлхтөн болон дэлхийн талаарх санаа зорилгоо өөрчлөөгүй. Тэрбээр үнэнч хүмүүсийг аварч дэлхийг диваажин болгоно. Бурхан анх хүнийг үүрд мөнхөд, аз жаргалтай амьдраасай гэж хүссэн. Таныг бас тэгж амьдраасай гэж хүсдэг! (Дуулал 37:29-ийг уншина). Хэрэв та Библи судалбал, үүрд мөнх, утга учиртай амьдрахын тулд яах ёстойг мэддэг болно.

 

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БИБЛИЙН СУРГААЛЫГ ЗӨВ ОЙЛГОХ НЬ

Дэлхийн талаарх Бурхны санаа зорилго

Дэлхийг диваажин болгох Бурхны санаа зорилго биелэх болов уу? Хэзээ биелэх бол?

БИБЛИТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТЫН ХАРИУ

Амьдралын утга учир юу вэ?

Амьдралын утга учир юу вэ гэж та бодож байсан уу? Библид юу гэж байдгийг мэдэж аваарай.