Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2015 оны 10 сар 

Еховагийн Гэрчүүд гэж хэн бэ?

Еховагийн Гэрчүүд гэж хэн бэ?

«Майк бид хоёр эртний танил. Тэр Еховагийн Гэрч л дээ. Гэхдээ нэг зүйл үргэлж санааг минь зовоож байсан. “Ехова гэж хэн юм бол? Еховагийн Гэрчүүд баяр ёслол тэмдэглэдэггүй нь ямар учиртай юм бол? Арай шашны аюултай урсгал юм биш биз дээ?” гэж боддог байсан»—Бэки, Калифорни, АНУ.

«Хөрш маань Еховагийн Гэрчүүдтэй Библи судлаж эхлэхэд, “Еховагийн Гэрчүүд гэж ямар учиртай нэр юм бол? Ямар сонин нэртэй юм бэ?” гэж бодож байлаа»—Зенон, Онтарио, Канад.

«Эхнэр бид хоёр сүмд явдаггүйдээ өөрсдийгөө буруутгадаг байсан болохоор Гэрчүүд үүнийг маань ашиглана гэж бодсон. Сүмүүдийн сургаал бидний асуултад хангалттай хариу өгдөггүй болохоор Еховагийн Гэрчүүд яаж хариулж чадах вэ дээ гэж бодогдсон»—Кэнт, Вашингтон, АНУ.

«Үнэнийг хэлэхэд, би тэднийг ямар хүмүүс, юунд итгэдгийг нь мэддэггүй байсан»—Сэсилье, Эсбьерг, Дани.

Та ч бас Еховагийн Гэрчүүдийг Библид үндэслэсэн ном хэвлэл тарааж, Библийн хичээл санал болгон айлаар эсвэл олон нийтийн газар явж байхыг харсан байж болох юм. Тэдний нэгнээс нь энэ сэтгүүлийг авсан байх. Та Еховагийн Гэрчүүд гэж хэн юм бол гэж бодож байж болох юм. Бас дээр дурдсан хүмүүсийнхтэй адилхан бодолтой байж болох юм.

Хэрэв танд дээрхтэй адил асуулт байвал хариуг нь хаанаас авах вэ? Еховагийн Гэрчүүд юунд итгэдэг, үйл ажиллагаагаа хэрхэн санхүүжүүлдэг, яагаад олон нийтийн газар эсвэл айлаар явж хүмүүстэй уулздаг тухай хаанаас олж мэдэх вэ?

Дээр дурдсан Сэсилье: «Би Еховагийн Гэрчүүдийн тухай интернетээс их олон юм уншсан. Тэдний тухай дандаа шүүмжлэл сонсдог. Тэгээд Еховагийн Гэрчүүдийн тухай таагүй бодолтой болсон» гэсэн юм. Гэвч дараа нь Гэрчүүдтэй уулзаж, асуултдаа хариу авчээ.

Еховагийн Гэрчүүдийн тухай үнэн хаанаас мэдэх вэ? Энэ сэтгүүлийг эрхлэн гаргадаг Еховагийн Гэрчүүдээс асуугаарай. Тэд танд үнэн зөв мэдээлэл өгч чадна (Сургаалт үгс 14:15). Бидний хэн болох, юунд итгэж үнэмшдэг, ямар үйл ажиллагаа явуулдгийг мэдэхэд тань дараах өгүүллүүд тус болно гэж найдаж байна.