Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2015 оны 10 сар 

Бидний үйл ажиллагаа хэрхэн санхүүждэг вэ?

Бидний үйл ажиллагаа хэрхэн санхүүждэг вэ?

Еховагийн Гэрчүүд Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэлийг жил бүр хэдэн зуун сая хувь хэвлэж, тараадаг. Дэлхий даяар салбарын барилга болон хэвлэх үйлдвэр барьж, тэдгээрийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг. Мөн хэдэн арван мянган хурал «Хаанчлалын танхим» гэдэг энгийн хэр нь цэвэр үзэмжтэй газар цуглаан явуулдаг. Энэ бүх зардлыг хэрхэн нөхдөг вэ?

Бид бүх зардлаа сайн дурын хандиваар нөхдөг (2 Коринт 9:7). 1879 онд, энэ сэтгүүлийн хоёр дахь дугаарт: «“Сионы Харуулын цамхаг” [өмнө нь ингэж нэрлэдэг байсан] нь, ЕХОВАГ ивээн тэтгэгч гэж итгэдэг. Ийм учраас, хүнээс тусламж дэмжлэг гуйж, шахаж шаардахгүй» гэсэн байдаг. Бид одоо ч энэ бодлогыг баримталдаг.

Хандив өгөх бол, салбар луу шууд илгээж эсвэл танхимд байдаг хандивын хайрцагт хийж болдог. Аравны нэг, хандив цуглуулдаггүй. Бид бусдад үйлчилсэн, хэвлэл өгсөн гэж төлбөр хураамж авдаггүй. Библи заахдаа, цуглаан явуулахдаа, барилгын ажилд оролцохдоо ч цалин хөлс авдаггүй. Яагаад гэвэл «Үнэгүйгээр авснаа үнэгүйгээр өг» гэсэн Есүсийн тушаалыг дагадаг (Матай 10:8). Байгууллагын төв болон салбаруудад ажилладаг хүмүүс, Удирдах зөвлөлийн гишүүд бүгд цалин авдаггүй.

 

Цугласан хандивыг гамшигт нэрвэгдэгсдэд туслахад бас хэрэглэдэг. Эрт үед Христийн дагалдагчид гачигдалтай нэгэндээ тусалдаг байсан (Ром 15:26). Үүнийг дуурайж бид ч бас зовж яваа нэгэндээ гэр орон, цуглааны газрыг нь сэргээн барьж, хоол хүнс, хувцас хунараар хангаж, эмнэлгийн тусламж үзүүлдэг.

«Еховагийн Гэрчүүд үйл ажиллагаагаа сайн дураараа явуулдаг. Энэ байгууллага сайн дурын хандиваар санхүүждэг»—Европын Хүний Эрхийн Шүүх, 2011