Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2015 оны 10 сар 

Бид ямар учраас дэлгэрүүлдэг вэ?

Бид ямар учраас дэлгэрүүлдэг вэ?

Еховагийн Гэрчүүд хичээл зүтгэлтэй дэлгэрүүлдгээрээ алдартай. Айлаар, олон нийтийн газраар гээд уулзсан хүн болгонд дэлгэрүүлдэг. Энэ нь ямар учиртай юм бол?

Еховагийн Гэрчүүд Бурхныг алдаршуулж, нэрийг нь бусдад мэдүүлэхийн тулд дэлгэрүүлдэг (Еврей 13:15). Мөн «Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. ... Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа» гэсэн Есүс Христийн тушаалыг дагадаг (Матай 28:19, 20).

Түүнээс гадна, Еховагийн Гэрчүүд бусдыг гэсэн хайрандаа хөтлөгддөг (Матай 22:39). Хүн өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй бас хүргэдэг мэдээнд маань хүн болгон нааштай хандахгүй гэдгийг ч сайн ойлгодог. Гэхдээ л Библийн сургаал хүний амь аварна гэж боддог учраас, I зууны Христийн дагалдагчидтай адилаар «Есүс бол Христ мөн гэдгийг сургаж, тунхагласаар» байдаг (Үйлс 5:41, 42).

 

Еховагийн Гэрчүүдийн хэвлэлийг уншдаг хүмүүсийн ихэнх нь Гэрч биш. Өөр шашин шүтлэгтэй олон сая хүн биднээр Библи заалгадаг. Тэд Гэрчүүдтэй уулзахдаа дуртай байдаг.

Та Еховагийн Гэрчүүдийн тухай илүү ихийг мэдмээр байна уу?

  • Еховагийн Гэрчээс асуугаарай.

  • Манай www.jw.org/mn гэдэг Вэб сайтад зочлоорой.

  • Бүх хүнд нээлттэй цуглаанд ирээрэй.

Нийгэм судлаач Антонио Кова Мадүро «Еховагийн Гэрчүүд саад бэрхшээлийг үл тоон, эцэж цуцахыг мэдэхгүй явдгийн үрээр, ... ариун бичээс дэлхийн өнцөг булан бүрд хүрч байна» гэж бичжээ.—Эл Юнивэрсал сонин, Венесуэл

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БАЙНГА ТАВЬДАГ АСУУЛТ

Еховагийн Гэрчүүд өөрсдийгөө л аврагдана гэж боддог уу?

Хэн аврагдах боломжтойг Библи хэлж өгдөг.