Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2015 оны 10 сар 

Еховагийн Гэрчүүд юунд итгэдэг вэ?

Еховагийн Гэрчүүд юунд итгэдэг вэ?

Еховагийн Гэрчүүд «Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд ... тустай» гэдэгт итгэдэг (2 Тимот 3:16). Библиэс Бүтээгчийнхээ тухай мэдэж, утга учиртай амьдрах арга ухаанд суралцдаг.

«Ехова гэдэг нэртэй зөвхөн Та л бүх дэлхийн цорын ганц Хамгийн дээд нь гэдгийг хүмүүс мэдэг» гэж Библид байдаг (Дуулал 83:18 ШЕ). Тиймээс зөвхөн Ехова Бурхныг шүтэж, Гэрчийн ёсоор нэрийг нь хүмүүст мэдүүлэхийг хичээдэг (Исаиа 43:10–12).

Еховагийн Гэрчүүд Есүсийг «Бурхны Хүү» *, дэлхийд ирж Мессиа болсон гэдэгт итгэдэг (Иохан 1:34, 41; 4:25, 26). Тэрбээр нас барсныхаа дараа тэнгэрт амилсан (1 Коринт 15:3, 4). Дараа нь Бурхны Хаанчлалын Хаан болсон (Илчлэлт 11:15). Хаанчлал бол бодит засгийн газар бөгөөд дэлхий дээр диваажинг сэргээнэ (Даниел 2:44). Библид «Даруу хүн газар нутгийг өвлөж, элбэг амар амгалангаар баярлана» гэж байдаг (Дуулал 37:11, 29).

 

Еховагийн Гэрчүүд Библийг орчин үед ч ач тустай гэж үздэг (Исаиа 48:17, 18). Тиймд зарчмуудыг нь чанд сахихыг хичээдэг. Жишээлбэл, Библид оюун ухаан, бие махбодийг хордуулдаг муу зуршлаас зайлсхийхийг анхааруулдаг. Тиймээс бид тамхи татдаггүй, мансууруулах бодис хэрэглэдэггүй (2 Коринт 7:1). Мөн архидан согтуурах, садар самуунтай орооцолдох, хулгай хийх зэрэг Библид хориглодог үйл хэргээс зайлсхийдэг (1 Коринт 6:9–11).

^ д/м 4 Библид Есүсийг «Бурханы цорын ганц Хүү» гэдэг. Ехова өөрөө бүтээсэн цорын ганц бүтээл юм. Мөн хамгийн анхны бүтээл (Иохан 3:18; Колоссай 1:13–15).

«Библийн хуудсуудаар Бурхан өөрсөдтэй нь ярьдаг гэж Еховагийн Гэрчүүд итгэдэг. Бэрхшээл тулгарвал Библиэс гарц хайдаг. ... Тэдний хувьд, Бурхны Үг амьд»—Католик санваартан Бенжамин Шераяаф, Мөнстэрландиш Фолксцуайтун сонин, Герман