Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2015 оны 10 сар 

 ОНЦЛОХ СЭДЭВ | САНАА ЗОВЖ ЯВДАГ БОЛ ЯАХ ВЭ?

Гэр бүлийнхээ төлөө санаа зовдог уу?

Гэр бүлийнхээ төлөө санаа зовдог уу?

Жанет: «Аавыг нас барсны дараахан нөхөр минь өөр эмэгтэйтэй уулздаг болсноо хэлсэн юм. Төд удалгүй, баяртай гэж хэлээд л хувцас хунараа аваад намайг бас хоёр хүүхдээ хаяад явчихсан» хэмээн ярьжээ. Жанет ажилд орсон ч цалин нь байрны зээл төлөхөд хүрэлцэхгүй байв. Түүний санааг зовоох зүйл зөвхөн мөнгө төгрөгний асуудал байсангүй. Тэрбээр цааш нь «Бүх үүрэг хариуцлага над дээр буусан болохоор дааж давшгүй мэт санагдсан. Хүүхдүүдээ бусдын адил тэжээж чадахгүй байгаадаа гутардаг байлаа. Хүмүүс биднийг юу гэх бол гэхээс одоо ч гэсэн санаа зовж явдаг. Өөрийнхөө буруугаас болж нөхөртөө хаягдсан гэж хүмүүс муу хэлэх вий дээ» гэж дурссан юм.

Жанет

Жанет залбирдгийнхаа ачаар сэтгэлээр хэт их уналгүй, Бурхантай дотно байж чаджээ. «Сэтгэл түгшээд шөнө нойр хулждаг байсан. Залбирч, Библиэ уншихлаар тайвширч унтдаг байлаа. Миний нэг дуртай Библийн зүйл бол Филиппой 4:6, 7. “Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван нь ... та нарын зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаална”. Олон шөнө би залбирч хоносон. Еховагаас ирсэн амар тайван намайг тайвшруулдаг» хэмээн цааш нь ярьсан юм.

Юунд ч санаа зовсон, Есүсийн «Ууланд айлдсан номлол»-доо хэлсэн дараах үгийг санах хэрэгтэй. Тэнд «Эцэг тань та нарт юу хэрэгтэй байгааг гуйхаас чинь өмнө мэддэг» гэж бий (Матай 6:8). Тэгвэл гуйх шаардлагагүй гэсэн үг үү? Залбирч байж л бид «Бурханд ойртоно». Бурхан ч бидэнд «ойртоно» (Иаков 4:8).

 Залбирлын ач тус их. Энэ нь санаа зовж байгаагаа хэлээд тайвшрах төдий хэрэг биш ээ. «Залбирлыг сонсдог» Ехова өөрт нь итгэлтэйгээр хандсан хүмүүст тусалдаг (Дуулал 65:2). Тийм ч учраас Есүс шавь нартаа «сэтгэл алдрахгүйгээр байнга залбир» гэж захисан (Лук 18:1). Удирдлага заавар тусламж гуйн залбирвал итгэлтэй байсны маань төлөө шагнана. Ехова бидэнд туслахыг хүсдэг, тусалж чадна гэдэгт огтхон ч эргэлзэх хэрэггүй. Ийнхүү «тасралтгүй» залбирдаг хүн Бурханд итгэдгээ харуулдаг (1 Тесалоник 5:17).

ЯАВАЛ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ИТГЭХ ВЭ?

Чин сэтгэлээсээ итгэхийн тулд яах вэ? Бурхан гэж хэн бэ гэдгийг «мэдэх» хэрэгтэй (Иохан 17:3). Библи уншиж Бурхныхтай адил үзэл бодолтой болох хэрэгтэй. Ингэхийн хэрээр Ехова биднийг анхааран хардаг, туслахыг хүсдэгийг мэднэ. Гэхдээ жинхэнэ итгэлтэй болохын тулд Бурхны тухай мэдээд болчихгүй. Бурхантай дотно нөхөрлөх учиртай. Хүнийг таньж мэдэхэд хугацаа хэрэгтэй байдаг. Бурхныг таньж мэдэн, «Түүнд тааламжтай зүйлсийг үйлдэж», тусалж дэмжиж байгааг нь мэдрэхийн хэрээр итгэл батажна (2 Коринт 10:15; Иохан 8:29). Ийм итгэлтэй байсныхаа ачаар Жанет санаа зовохоо больжээ.

Жанет ингэж ярьсан юм. «Еховаг дэмжиж тусалж байгааг алхам тутамдаа мэдэрч, бат итгэлтэй болсон. Олон ч хүн бидэнд тэвчихийн аргагүй шударга бус хандсан. Залбирах болгонд Ехова гарах замыг зааж өгч байлаа. Талархан залбирахлаар Ехова бидний төлөө хэчнээн их юм хийснийг санадаг. Дандаа яг хэрэгтэй үед тусалдаг. Бас Ехова надад жинхэнэ христиан найз нөхөд өгсөн. Тэд маань бидэнд байнга тусалж хүүхдүүдэд минь сайн үлгэр жишээ болдог» *

«Малахи 2:16-д “Би салалтыг үзэн яддаг” гэсэн байдаг. Ехова ингэж хэлдгийн учрыг би мэднэ. Буруугүй хэрнээ ханьдаа хаягдах үнэхээр хэцүү юм билээ. Нөхөр маань намайг хаяад явснаас хойш олон жил өнгөрсөн ч ганцаардаж, өөрийгөө хэнд ч хэрэггүй хүн гэж боддог. Гэхдээ ийм үед хүнд тустай үйл хийхлээр зовлонгоо мартдаг юм». Ийнхүү Жанет Библийн зарчмыг хэрэгжүүлэн бусадтай нөхөрлөснөөр санаа зовж явахаа больжээ (Сургаалт үгс 18:1, ШЕ).

Бурхан бол «Эцэггүй хүний эцэг нь, бэлэвсний шүүгч» (Дуулал 68:5).

«Бурхан бол “Эцэггүй хүний эцэг нь, бэлэвсний шүүгч” гэдгийг мэдээд их тайвширсан. Нөхөр маань хаяад явсан ч Ехова биднийг хэзээ ч орхихгүй» гэж Жанет ярьсан юм (Дуулал 68:5). Тэрбээр Бурхан хүнийг «бузар муугаар сорьдоггүйг» мэдэж авчээ. Санаа зовж явдаг бол Бурхан «бүх хүнд өгөөмрөөр» мэргэн ухаан, хэрээс хэтэрсэн хүч өгдгийг санаарай (Иаков 1:5, 13; 2 Коринт 4:7).

Тэгвэл амь насанд аюул учирсан үед яах вэ?

^ д/м 9 1 Коринт 10:13; Еврей 4:16-г үзнэ үү.