Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2015 оны 7 сар 

 ОНЦЛОХ СЭДЭВ | ШИНЖЛЭХ УХААН ХӨГЖИЖ БИБЛИ ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН ҮҮ?

Шинжлэх ухаанд хязгаар гэж бий

Шинжлэх ухаанд хязгаар гэж бий

Сүүлийн үед шинэ атейст (бурхангүйн үзэл) гэгдэх үзлийн тухай хэд хэдэн ном гүйлгээ сайтай болжээ. Эдгээр ном олон хүний сонирхлыг татаж багагүй шуугиан тарьж байгаа билээ. Энэ тухай неврологич Дэйвид Ийглмэн: «Эрдэмтэд бүхнийг мэддэг гэж зарим хүн боддог. Гэхдээ сайн эрдэмтэн юмыг үргэлж өргөнөөр харж, огт төсөөлж байгаагүй, шинэ шинэ нээлт хийдэг» хэмээн бичжээ.

Үнэхээр ч авьяаслаг эрдэмтэд байгаль дэлхийн нууцуудыг нээн илрүүлсээр иржээ. Гэвч зарим нь алдсан. Исаак Ньютон цагийг эзэлсэн агуу эрдэмтэн байсан. Таталцлын хүч од гариг, галактикийг нэг дор барьж байдгийг тогтоожээ. Мөн математик анализыг нээсэн нь сансрын хөлөг зохион бүтээхэд, компьютерийн загвар, цөмийн физикт хэрэг болсон. Гэхдээ Ньютон зурхай, ид шидийн тусламжтайгаар хар тугалга болон бусад металыг алт болгон хувиргах алхими хэмээх хуурамч шинжлэх ухааныг бас судалжээ.

Ньютоноос 1 500 гаруй жилийн өмнө амьдарч байсан одон орон судлаач Птолемей тэнгэрийг ямар ч дуран авайгүйгээр судалдаг байв. Гариг эрхсийн орчих замыг тогтоосон төдийгүй газрын зураг зохиохдоо гаргууд байсан. Гэвч тэрбээр дэлхийг ертөнцийн төв гэдэг байв. Сансар судлаач Карл Саган: «Дэлхий бол ертөнцийн төв гэсэн үзлийг олон нийтээрээ 1 500 жилийн турш хүлээн зөвшөөрсөн нь их ухаантай хүн ч том алддагийг харуулдаг» гэж Птолемейн тухай бичжээ.

Орчин үеийн эрдэмтдийн эрэл хайгуулд ч саад тотгор учирдаг. Тэд орчлонт ертөнцийн талаарх бүх асуултын хариуг олох болов уу? Шинжлэх ухаан ахиж дэвшин хүмүүст үр өгөөжөө өгсөн нь үнэн. Гэхдээ хэр чадал нь хязгаартай. Физикч Пол Дэйвис: «Орчлонт ертөнцийг бүх талаас нь тайлбарласан бүрэн авцалдаатай хариу хэзээ ч олдохгүй» гэж дүгнэсэн байдаг. Хүн төрөлхтөн байгаль ертөнцийг бүрэн судалж чадахгүй гэдэг няцаахын аргагүй үнэнийг энэ үгнээс ойлгож болно. Тэгэхлээр оршин тогтнож байгаа бүхний учрыг шинжлэх ухаан олно гэж баттай хэлэх аргагүй байх нь.

Библи хүний чухал хэрэгцээг хангадгаараа шинжлэх ухаанаас давуу

Орчлонт ертөнц хэчнээн агуу болох талаар Библид ингэж бичжээ. «Харагтун, эдгээр нь бол Түүний замуудын өчүүхэн нь юм. Түүний талаар бидний сонсдог үг ямар амархан бэ!» (Иов 26:14). Хүний ухаан хүрэхгүй зүйл тоймгүй олон бий. Элч Паул 2 000-аад жилийн тэртээ «Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ! Түүний шүүлтүүд нь ямар ухаарагдашгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ?» гэж бичсэн нь үнэхээрийн үнэн! (Ром 11:33)

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

ХАРУУЛЫН ЦАМХАГ

Хүмүүс дэлхийгээ сүйрүүлчих юм биш биз?

Библид хүмүүс дэлхийгээ бохирдуулах тухай зөгнөснөөс гадна бас цаашид юу болох тухай байдаг.

ХАРУУЛЫН ЦАМХАГ

Хүмүүс Бүтээгч байдаг гэдэгт итгэдэг нь ямар учиртай вэ?

Хүнийг Бурхан бүтээсэн үү? Амьтнаас үүссэн үү?