Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2015 оны 7 сар 

Библитэй холбоотой асуултын хариу

Библитэй холбоотой асуултын хариу

Яавал сайн аав ээж байх вэ?

Та хүүхдээ Бурхныг хайрладаг хүн болгож хүмүүжүүлж байна уу?

Эцэг эх бие биеэ хайрлаж хүндэтгэдэг байх нь хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлдөг (Колоссай 3:14, 19). Ехова Бурхан Хүүгээ магтан сайшаадаг байсны адилаар сайн эцэг эх үр хүүхдээ хайрлаж, магтаж сайшаадаг (Матай 3:17-г уншина уу).

Бурхан үйлчлэгчдээ сонсож тэдэнд санаа тавьдаг. Эцэг эхчүүд Еховаг дууриан хүүхдийнхээ хэлэх үгийг сонсох хэрэгтэй (Иаков 1:19). Сэтгэл санаа нь тавгүй үед хүүхдээ ойлгох учиртай (Тооллого 11:11, 15-ыг уншина уу).

Хүүхдээ яавал хариуцлагатай хүн болгох вэ?

Гэрийн дүрэм тогтоох эрх эцэг эхчүүдэд бий (Ефес 6:1). Бурхныг дууриагаарай. Ехова Бурхан тодорхой дүрэм журам тогтоож, түүнийг нь зөрчвөл ямар үр дагавар амсахыг хэлж өгдөг (Эхлэл 3:3). Хүмүүсийг өөрийнхөө үгээр байлгах гэж албадахын оронд зөв юм хийхийн ашиг тусыг хэлж өгдөг (Исаиа 48:18, 19-ийг уншина уу).

Хүүхдээ Бурхныг хайрладаг хүн болгохыг зориорой. Бурхныг хайрладаг хүүхэд таны эзгүйд ч зөв юм хийдэг. Бурхан үлгэр жишээ үзүүлэн биднийг сургадаг. Үүнтэй адилаар, Бурхныг хайрлахын үлгэр жишээг хүүхдэдээ үзүүлээрэй (Дэд хууль 6:5–7; Ефес 4:32; 5:1-ийг уншина уу).