Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2015 оны 4 сар 

 ТАНЫ АСУУЛТАД ХАРИУЛЪЯ

Библийг яагаад судлах хэрэгтэй вэ?

Библийг яагаад судлах хэрэгтэй вэ?

Еховагийн Гэрчүүд хүмүүсийн асуултад хэрхэн хариулдгийг дараах харилцан яриагаар жишээ болгон сонирхуулъя. Еховагийн Гэрч Брайн, Жимми гэдэг хүнтэй уулзжээ гэж бодъё.

БИБЛИД ҮНЭН ТҮҮХИЙГ ӨГҮҮЛДЭГ

Жимми: Уучлаарай. Би ч нэг их шашин гээд байхаа больсон. Таны цагийг үрээд яах вэ дээ.

Брайн: Аан тийм үү. Чи урьд нь ямар шашинтай байсан юм?

Жимми: Багадаа сүмд явдаг байсан. Их сургуульд ороод больсон.

Брайн: Ямар мэргэжлээр суралцсан бэ?

Жимми: Нийгмийн ухаан, түүх. Би багаасаа л хүн төрөлхтний түүхийг сонирхдог байсан.

Брайн: Түүх ч сонирхолтой шүү. Библийг бас түүхийн ном гэдэг. Чи хичээлийнхээ шаардлагаар Библийн холбогдолтой юм уншиж байсан уу?

Жимми: Үгүй. Дажгүй ном гэж мэдэхээс биш түүх гардаг байсныг дуулаагүй юм байна.

Брайн: Чамд жаахан зав байвал Библид үнэн түүх байдгийг батлах хоёр жишээ үзүүлье.

Жимми: Тэг тэг.

Брайн: Хоёулаа танилцъя. Брайн.

Жимми: Жимми.

Брайн: Би чамд Библиэсээ үзүүлье. «Шастирын дээд» номын 29-р бүлгийн 26, 27-р зүйлд ингэж бичсэн байна. «Иессийн хүү Давид бүх Израилийг захирав. Түүний Израилийг захирсан хугацаа дөчин жил болой. Тэр Хебронд долоон жил, Иерусалимд гучин гурван жил захирчээ».

Жимми: Энэ зүйл, Библид үнэн түүх байдгийг яаж баталж байгаа юм бэ?

Брайн: Шүүмжлэгчид Давид гэж хаан огт байгаагүй гэдэг байсан.

Жимми: Яагаад тэгдэг байсан юм?

Брайн: Өмнө нь, Давидыг түүхэн хүн гэдгийг батлах баримт тун цөөхөн байсан. Харин 1993 онд археологичид «Давидын угсаа» гэдэг бичигтэй маш эртний чулуу олсон.

Жимми: Сонирхолтой л юм.

Брайн: Бас Есүсийн үед захирч байсан Понти Пилат гэдэг хүний тухай «Лук» номын 3-р бүлгийн 1-р зүйлд дурдсан байна.

Жимми: Тийм байна. Энд «Понти Пилат Иудейн захирагч, Херод Галилын хаан» гэж байна.

 Брайн: Зарим эрдэмтэн Понти Пилат гэдэг хүнийг огт байгаагүй гэдэг байсан. Гэтэл тавин жилийн өмнө Ойрх Дорнодод нэг чулуу олдсон. Тэр чулуун дээр «Понти Пилат» гэдэг нэр тод сийлээстэй байсан.

Жимми: Энэ тухай анх удаа л сонсож байна. Библид үнэн түүх өгүүлдгийг мэдэж авлаа. Ер нь бол би Библийг зохиол бүтээлийнх нь хувьд үнэлж хүндэлдэг ээ. Гэхдээ хоцрогдсон ном шиг санагддаг.

БИБЛИ ЭРТНИЙ БОЛОВЧ ОРЧИН ҮЕИЙН НОМ

Брайн: Олон хүн ингэж боддог. Гэхдээ миний хувьд Библи хоцрогдсон ном биш л дээ. Яагаад гэдгийг тайлбарлая. Хүний үндсэн хэрэгцээ хэзээ ч өөрчлөгддөггүй. Хоол унд, хувцас хунар, орон байр бүгдэд хэрэгтэй. Бас халуун ам бүлээрээ жаргалтай сайхан амьдрахыг хэн бүхэн хүсдэг. Тийм биз дээ?

Жимми: Тийм ээ.

Брайн: Энэ бүх хэрэгцээгээ хангаж, сайхан амьдаръя гэвэл яах хэрэгтэйг Библид бичсэн байдаг. Тийм болохоор Библийг эртний боловч орчин үеийн ном гэдэг.

Жимми: Эртний боловч орчин үеийн ном гэнэ ээ? Энэ чинь юу гэсэн үг вэ?

Брайн: Библийн зөвлөгөө олон зууны өмнө бичигдэж байхдаа тустай байсан. Өнөө үед ч тустай хэвээрээ байгаа гэсэн үг.

Библийн зөвлөгөө олон зууны өмнө бичигдэж байхдаа тустай байсан. Өнөө үед ч тустай хэвээрээ байгаа

Жимми: Юунд тустай гэж?

Брайн: Жишээлбэл, Библийн зарчмыг хэрэгжүүлбэл мөнгөө зөв зарцуулж, гэрийнхэнтэйгээ, найз нөхөдтэйгөө зөв харьцаж сурна. Амжилтад хүргэх гарын авлага л гэсэн үг. Өнөө үед сайн нөхөр байх улам хэцүү болсон гэж чи боддог уу?

Жимми: Тийм шүү. Эхнэр бид хоёр гэрлээд жил болох гэж байна. Бид хоёрт хааяа санал зөрөх юм гардаг.

Брайн: Чамд тус болох олон сайхан зөвлөгөө Библид бий. Жишээ нь, «Ефес» номын 5-р бүлгийн 22, 23, 28-р зүйлийг үзье. Чи унш даа.

Жимми: За тэгье. «Эхнэрүүд ээ, Эзэнд захирагддаг шиг нөхрүүддээ захирагд. Учир нь Христ чуулганы толгой байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ толгой юм. Христ Өөрөө тэр биеийн Аврагч мөн». 28-д «Тиймээс нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрээ хайрладаг хүн өөрийгөө хайрладаг» гэсэн байна.

Брайн: Хосуудад их хэрэгтэй зөвлөгөө байгаа биз?

Жимми: Тийм байна. Гэхдээ ярих хийх хоёр өөр л дөө.

Брайн: Тийм ээ. Өөгүй хүн гэж байхгүй. Тийм болохоор саяын уншсан «Ефес» номын 5-р бүлэгт юманд бодитой хандахыг уриалсан байдаг. * Хосууд ухаалаг байж, бие биедээ буулт хийх хэрэгтэй. Эхнэр бид хоёр Библи судалдгийнхаа ачаар сайн харьцаатай байдаг.

Жимми: Зөв, зөв.

Брайн: Манай Вэб сайт дээр хосуудад зориулсан зөвлөгөө нийтэлдэг. Би чамд үзүүлье.

Жимми: За.

Брайн: www.jw.org гэсэн хаягаар орно.

Жимми: Сайхан зураг байна.

Брайн: Еховагийн Гэрчүүд дэлхий даяар яаж дэлгэрүүлдгийг харуулсан зургууд байгаа  юм. «Хосууд ба эцэг эхчүүдэд зориулсан тусламж» гэсэн рүү орвол янз бүрийн зөвлөгөө бий. Чи алийг нь сонирхож байна?

Жимми: «Асуудлаа шийдэх нь» гэнэ үү? Энэ чинь их хэрэг болох сэдэв байна.

Брайн: Энэ өгүүлэлд асуудлыг шийдэх дөрвөн алхмыг бичсэн. Эндээс унш даа.

Жимми: За, тэгье. «Хүндэтгэл, хайрыг уушги зүрхтэй, санал бодлоо хуваалцахыг цусны эргэлттэй зүйрлэж болно» гэж байна. Сонирхолтой жишээ татсан байна.

Брайн: Ефес 5:33 гэснийг Библиэс үзье. Чи унш даа.

Жимми: За. «Та нарын нэг бүр чинь өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла. Эхнэр нь нөхрөөсөө эмээж бай» гэж байна.

Брайн: Энэ зүйлд, ханьдаа хэрэгтэй байгаа юмыг нь өгөхийг онцолсон байгаа биз?

Жимми: Нэг л сайн ойлгосонгүй.

Брайн: Эрэгтэй хүн хүндлүүлэхийг хүсэх нь мэдээж. Харин эмэгтэй хүн хайрлуулахыг хүсдэг.

Жимми: Тэр ч тийм шүү.

Брайн: Тэгэхлээр, нөхөр нь эхнэрээ хайр халамжаар дутаадаггүй бол эхнэрт нь нөхрөө хүндэтгэхэд илүү амар байна гэсэн үг.

Жимми: Тийм л дээ.

Брайн: Эхнэр нөхөр хоёрт юу хэрэгтэйг 2 000-аад жилийн өмнө Библид тодорхой бичсэн байсан нь тун сонирхолтой байгаа биз? Бас энэ зөвлөгөөг хэрэгжүүлж чадвал үр өгөөжөө заавал өгнө. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хоёр, бие биенээ бүр ч их хайрлаж хүндэтгэнэ.

Жимми: Ийм хэрэгтэй юм Библид байдаг гэж би ерөөсөө бодож байгаагүй юм байна.

Брайн: Өөр олон сайхан зөвлөгөө бий. Чамтай дараа уулзаад, энэ өгүүллийн «Асуудлаа шийдэх дөрвөн алхам» гэсэн жижиг гарчгийг ярилцъя. *

Жимми: Тэгье. Би үүнийг эхнэртэйгээ уншина аа.

Танд Библийн холбогдолтой асуулт байдаг уу? Та Еховагийн Гэрчүүдийг юунд итгэдэг юм бол гэж боддог уу? Дараа Гэрчүүдтэй уулзахдаа нэрэлхэлгүй асуугаарай. Тэд таны асуултад дуртайяа хариулна.

^ д/м 39 Ефес 5:17-г үзнэ үү.

^ д/м 59 Илүү ихийг мэдэхийг хүсвэл Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 14-р бүлгээс үзнэ үү.

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БУРХНААС ИРСЭН САЙН МЭДЭЭ

Библийн зарчмыг хэрэгжүүлэх нь ямар ач тустай вэ?

Бидэнд яагаад удирдлага хэрэгтэй байдгийг, хамгийн чухал ямар хоёр зарчим байдгийг Есүс тайлбарласан.

БИБЛИЙН ХИЧЭЭЛ

Библи судлахын учир юу вэ?

Дэлхий дахины сая сая хүн Библиэс амьдралын чухал асуултуудад хариу олж авдаг. Та бас хариуг нь олохыг хүсдэг үү?