Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2014 оны 10 сар 

 ОНЦЛОХ СЭДЭВ | БУРХНЫ ХААНЧЛАЛ—ТАНД ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ?

Бурхны Хаанчлалд анхаарлаа хандуулах ёстойн учир

Бурхны Хаанчлалд анхаарлаа хандуулах ёстойн учир

Дэлхийн сая сая хүмүүс Бурхны Хаанчлалыг ирээсэй гэж хүсэн хүлээдэг. Тэд «Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань ... газар дээр биелэгдэх болтугай» гэж залбирахыг заасан Есүсийн мөрөөр дагадаг (Матай 6:10).

Олон хүн Бурхны Хаанчлалын тухай мэдэхийг хүсдэг байхад ихэнх шашин нэг их тоож авч үздэггүй нь гайхашрал төрүүлдэг. Есүсийн хувьд «Тэнгэрийн Хаанчлал гэж нэрлэгддэг сургаал ... их чухал» байсныг онцлон тэмдэглүүштэй. Харин түүний энэ сургаал «христийн ихэнх сүмүүдийн сургаалыг бодвол үнэ цэнэгүй байдаг» хэмээн түүхч Х. Г. Уэлльс бичжээ.

Христ шашныхныг бодвол Еховагийн Гэрчүүд Бурхны Хаанчлалыг их чухалд үздэг. Жишээ нь, одоо таны гар дээр байгаа энэ сэтгүүлийг 220 хэлээр гаргадаг. Дугаар болгон нь ойролцоогоор 46 сая хувь хэвлэгдэж дэлхийн хамгийн өргөн дэлгэр тараадаг сэтгүүл болсон. Энэ сэтгүүлд гол нь юун тухай бичдэг вэ? Сэтгүүл маань «Харуулын цамхаг Еховагийн Хаанчлалыг тунхагладаг» гэсэн нэртэй болохыг та анзаарав уу? *

Бурхны Хаанчлалыг тунхаглахын тулд Еховагийн Гэрчүүд яагаад ингэж их хичээдэг юм бол? Бурхны Хаанчлал бол дэлхийн хамгийн чухал ном болох Библийн гол сэдэв юм. Түүнээс гадна, ганцхан Бурхны Хаанчлал өнөөгийн дэлхий нийтэд тулгамдаж байгаа бэрхшээлийг шийднэ.

Еховагийн Гэрчүүд Есүсийг дууриан Бурхны Хаанчлалд хүмүүсийн анхаарлыг хандуулдаг. Есүс дэлхийд байхдаа гол нь Бурхны Хаанчлалыг тунхаглаж байсан (Лук 4:43). Хаанчлал Есүст яагаад тийм чухал байсан бэ? Бурхны Хаанчлал танд ямар ач холбогдолтой вэ? Энэ асуултад Библи юу гэж хариулдгийг дараагийн өгүүллээс уншаарай.

^ д/м 5 Библийн эх бичигт Бурхны оноосон нэрийг Ехова гэсэн байдаг.