Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2014 оны 10 сар 

 ОНЦЛОХ СЭДЭВ | БУРХНЫ ХААНЧЛАЛ—ТАНД ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ?

Бурхны Хаанчлал—Танд ямар ач холбогдолтой вэ?

Бурхны Хаанчлал—Танд ямар ач холбогдолтой вэ?

Еховагийн Гэрчүүдийн хувьд Бурхны Хаанчлал их чухал болохыг та өмнөх өгүүллээс ойлгосон биз ээ. Бурхны Хаанчлалын хүртээх ивээлийн тухай та илүү ихийг мэдэхийг хүсэж байгаа байх. Бас ийм сайхан юм үнэхээр болох уу гэж бодож байж болох юм.

Ингэж бодох нь ч зөв юм. Учир нь сонссон юмандаа шууд итгэх нь ухаалаг хэрэг биш (Сургаалт үгс 14:15). Эртний Берой хотынхон юманд ул суурьтай ханддаг байжээ. * Тэд анх Хаанчлалын сайн мэдээг сонсоод итгэсэн нь зүгээр үнэн гэж бодоод итгэсэн хэрэг биш байлаа. Харин ч «үнэн эсэхийг мэдэхийн тулд» Судрыг нягтлан үзсэн (Үйлс 17:11). Өөрөөр хэлбэл, беройчууд сонссон сайн мэдээгээ Сударт бичсэнтэй харьцуулж үзсэн. Сайн мэдээ нь Бурхны Үгэнд бат үндэслэсэн болохыг яваандаа тэд ойлгожээ.

Еховагийн Гэрчүүд таныг бас ингээсэй гэж хүсэж байна. Библийг үнэ төлбөргүй заалгаж, Бурхны Хаанчлалын тухай бидний итгэдэг зүйлийг Библид бичсэнтэй харьцуулаарай.

Та Библи судлах явцдаа Бурхны Хаанчлалын тухай мэдээд зогсохгүй, чухал олон асуултын хариу Библид байдгийг мэдэж авна.

Та Библи судалснаар «Бурханд ойртоно» (Иаков 4:8). Бурхантай дотно болохын хэрээр Бурхны Хаанчлал одоо ч, ирээдүйд ч танд ач тус хүртээхийг ойлгоно. Есүс: «Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн» хэмээн Эцэгтээ залбирчээ (Иохан 17:3).

 

^ д/м 4 Берой нь эртний Македоны нэгэн хот байсан.