Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2014 оны 10 сар 

Библитэй холбоотой асуултын хариу

Библитэй холбоотой асуултын хариу

Бурхны Хаанчлал ирээсэй гэж залбирах хэрэгтэйн учир юу вэ?

Та Бурхны Хаанчлал болон хийх зүйлийнх нь талаар илүү ихийг мэдмээр байна уу?

Бурхны Хаанчлал бол тэнгэрт орших засгийн газар юм. Газар дэлхий дээр шударга ёс, амар тайвныг тогтоох учир уг засгийн газрын тухай залбирч байхыг Есүс дагалдагчдадаа захисан. Хүний засгийн газар хүчирхийлэл, шударга бус явдал, өвчин эмгэг гэх зэргийг арилгаж чадаагүй. Харин Бурхны Хаанчлал эдгээрийг бүрмөсөн арилгах чадалтай, арилгах ч болно. Ехова Бурхан Хүү Есүсээ Хаанчлалын Хаан болгосон. Мөн Есүстэй хамт захирах хүмүүсийг дагалдагчдынх нь дундаас сонгосон (Лук 11:2; 22:28–30-ийг уншина уу).

Хаанчлал удахгүй Бурхны эрх мэдлийг эсэргүүцдэг бүхнийг үгүй хийнэ. Тиймээс Бурхны Хаанчлалын тухай залбирдаг маань Бурхны засгийн газар хүний засгийн газруудыг халаасай гэж хүсдэгийнх юм (Даниел 7:13, 14; Илчлэлт 11:15, 18-ыг уншина уу).

Бурхны Хаанчлал хүмүүсийн сайн сайхны төлөө байна гэхийн учир юу вэ?

Есүс бол өрөвч сэтгэлтэй, төгс Хаан. Бурхнаас тусламж гуйн хашгирдаг хүн бүрд Бурхны Хүү Есүс туслах чадалтай (Дуулал 72:8, 12–14-ийг уншина уу).

Бурхны Хаанчлал ирээсэй гэж чин сэтгэлээсээ залбирдаг, Бурхны хүслийг биелүүлж амьдардаг хүмүүсийн сайн сайхны төлөө Хаанчлал ихийг хийнэ. Та Библиэс Бурхны Хаанчлалын тухай мэдэж авсандаа хэзээ ч харамсахгүй (Лук 18:16, 17; Иохан 4:23-ыг уншина уу).

 

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БИБЛИЙН СУРГААЛЫГ ЗӨВ ОЙЛГОХ НЬ

«Бурхны Хаант төр» гэж юу вэ?

Эзний заасан гэгддэг залбирлыг олон хүн мэддэг. «Таны Хаант төр захираасай» гэдгийг юу гэж ойлгох вэ?

БИБЛИТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТЫН ХАРИУ

Залбирвал Бурхан надад туслах уу?

Миний санааг зовоож байгаа асуудлууд Бурханд хамаатай юу?