Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2014 оны 7 сар 

Библитэй холбоотой асуултын хариу

Библитэй холбоотой асуултын хариу

Дэлхий маань ямар нэг зорилготой оршдог уу?

Хүн дэлхий дээрээ сайхан амьдрах учиртай

Цэнхэр гариг маань амьдрах нөхцөл төгс бүрдсэн газар билээ. Амьдрахад зайлшгүй хэрэгтэй усны арвин их нөөцтэй. Дэлхийн тэнхлэг яг таарсан өнцгөөр хазайсан байдаг бөгөөд тогтсон хугацаанд тэнхлэгээ болон нарыг тойрч эргэдэг. Үүний ачаар далайн ус бүхэлдээ хөлддөггүй, бас ууршдаггүй. Түүнчлэн дэлхийн агаар мандал болон соронзон орон биднийг хорт туяанаас хамгаалж байдаг. Бие биетэйгээ нарийн уялдаа холбоотой ургамал амьтны ертөнц үнэхээр гайхалтай. Энэ бүхнийг бодоод дэлхий маань тодорхой нэг зорилготой оршдог гэсэн дүгнэлтэд хүрдэг хүн олон бий (Исаиа 45:18-ыг уншина уу).

Гэхдээ та «Ийм сайхан дэлхий дээр хүмүүс яагаад зовж зүдэрч, шударга бус явдал гаарч байгаа юм бэ?» гэж бодож байж болох юм (Дэд хууль 32:4, 5-ыг уншина уу).

Дэлхийн талаарх санаа зорилго биелэх үү?

Бүтээгчээ болон бие биеэ хайрлаж хүндэлдэг хүмүүс дэлхий дээрээ аз жаргалтай амьдрах учиртай. Тэгэхлээр хүний амьдрал ургамал амьтныхаас хавьгүй их утга учиртай гэсэн үг. Хүмүүс бид Бүтээгчээ хэн гэдгийг нь мэдээд, түүнийг дууриан хайр халамжтай, шударга байх боломжтой (Номлогчийн үгс 12:13; Мика 6:8-ыг уншина уу).

Бүтээгч маань санаж зорьсон бүхнээ заавал биелүүлнэ. Тийм учраас зовлон зүдүүр, шударга бус явдал үгүй болж хүн төрөлхтөн дэлхий дээрээ эв найртай, сайхан амьдарна гэдэгт итгэх бүрэн үндэс бий (Дуулал 37:11, 29; Исаиа 55:11-ийг уншина уу).