Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2014 оны 4 сар 

Таны мэдлэгт

Таны мэдлэгт

Есүсийн үед сүмд яаж хандив өргөдөг байсан бэ?

Сүмийн хандивын сан Эмэгтэйчүүдийн талбайд байсан. Уг газрын тухай нэгэн номд «Талбайг тойруулаад багана босгосон байсан бөгөөд ханын хажууд хандивын 13 сан буюу „бүрээ“ байсан» гэж бичжээ («The Temple—Its Ministry and Services»).

Хандивын сангийн амсар нь нарийн, ёроол нь өргөн байсан учраас бүрээ гэдэг байжээ. Сан болгон нь юунд зориулсан хандив болохыг заасан бичигтэй байсан бөгөөд цуглуулсан мөнгийг зорилгынх нь дагуу тус тусад нь хадгалдаг байсан. Ядуу бэлэвсэн эмэгтэйг, өөр олон хүнийг хандив өргөхийг харахдаа Есүс эмэгтэйчүүдийн талбайд байсан (Лук 21:1, 2).

Хоёр санг сүмийн татварт зориулдаг байсан. Нэг нь тухайн жилийнх, нөгөө нь өнгөрсөн жилийнх юм. 3-аас 7-р санд нь хүүрзгэнэ, тагтаа, мод, утлага, алтан саванд хэрэгтэй тодорхой хэмжээний мөнгө хураадаг байсан. Хэрвээ хандив өргөх хүн тогтсон хэмжээнээс ихийг авчирсан бол үлдэгдлийг өөр нэг санд хийдэг. 8-р санд нүглийн төлөөх тахилыг худалдаж аваад үлдсэн мөнгийг хийж, 9-өөс 12-р санд гэмийн төлөөх тахил, шувуун тахил, назир хүний тахил, уяман өвчнөөс эдгэрсэн хүний тахилыг худалдаж аваад үлдсэн мөнгийг хийдэг. 13-р санд сайн дурын хандивыг хийдэг байжээ.

Библи бичигч Лук үнэн зөв бичдэг түүхч байсан уу?

Лук өөрийнх нэрээр нэрлэгдэх болсон евангелийн номыг болон «Үйлс» номыг бичсэн. Тэрбээр «бүгдийг эхнээс нь нягтлан судалсан» гэж хэлсэн ч зарим эрдэмтэн түүний бичсэн түүхийн үнэн зөв эсэхэд эргэлздэг (Лук 1:3). Тэгвэл Лук үнэн зөв бичдэг түүхч мөн үү?

Лукийн бичсэн номд түүхэн баримт байдаг. Жишээ нь, Лук Филиппойн праетор буюу тэргүүн захирагч, Тесалоникийн политарх буюу хотын эрх баригч, Ефесийн Асиарх буюу Азийн захирагч гэх зэрэг олонд танигдаагүй Ромын албан тушаалуудыг дурдсан байдаг (Үйлс 16:20; 17:6; 19:31). Лук Херод Антипыг тетрарх буюу захирагч, Сергио Паулыг Киприйн проконсул буюу нутгийн захирагч гэж дурдсан (Үйлс 13:1, 7).

Ромын аль нэг нутаг дэвсгэрийн нэгж өөрчлөгдөхөд захирагчийнх нь албан тушаалын нэр бас өөрчлөгддөг байсан учир Лук албан тушаалын нэрийг нь зөв бичсэнийг тэмдэглүүштэй. Библи судлаач эрдэмтэн Брюс Мецгер: «Үйлс номд дурдсан эдгээр баримт тухайн цаг үе, тухайн газартайгаа яг таардаг нь олон дахин батлагдсан» гэж хэлжээ. Лукийг «шилдэг түүхч» хэмээн эрдэмтэн Уильям Рэмзи үнэлдэг.