Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2014 оны 4 сар 

Нас барагсад амилна

Нас барагсад амилна

Библид, нас барсан хүмүүс амилна гэсэн байдаг. Та энэ амлалтад итгэдэг үү? Нас барсан, хайртай дотны хүмүүстэйгээ дахин уулзана гэж бодохлоор сэтгэл хөдөлдөг. Гэхдээ ингэж найдах нь дэмий хэрэг үү? Энэ асуултад хариу авахын тулд Есүс Христийн элч нарын жишээг авч үзье.

Элч нар нас барагсад амилна гэдэгт бат итгэж байжээ. Яагаад тэр вэ? Дор хаяж хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, тэдний итгэл нүдээр харсан зүйлд үндэслэж байсан. Есүс өөрөө нас бараад амилсан. Амилсан Есүсийг элч нар болон «таван зуу гаруй ах дүү» харжээ (1 Коринт 15:6). Түүнээс гадна евангелийн дөрвөн номд бичигдсэнийг үзвэл Есүсийн нас барсныг баталсан, хүлээн зөвшөөрсөн хүн олон байв (Матай 27:62—28:20; Марк 16:1–8; Лук 24:1–53; Иохан 20:1—21:25).

Хоёрдугаарт, элч нар Есүсийг нас барсан хүнийг амилуулахыг доод тал нь гурван удаа, эхлээд Найнд, дараа нь Капернаумд, эцэст нь Бетанд харсан (Лук 7:11–17; 8:49–56; Иохан 11:1–44). Бетанд амилуулсан хүн нь Есүсийн дотно найз байсан. Юу болсныг дэлгэрэнгүй авч үзье.

«БИ БОЛ АМИЛАЛТ»

«Чиний ах амилна». Энэ үгийг Есүс, ахыгаа алдаад дөрөв хонож байсан Мартад хэлдэг. Марта эхэндээ Есүсийн хэлснийг ойлгоогүй. «Тэр амилна гэдгийг би мэднэ» гэж хариулахдаа Марта холын ирээдүйн тухай бодож байжээ. Есүсийг «Би бол амилалт ба амь мөн» гэж хэлэхийг сонсоод, ахыг нь амилуулахыг хараад Марта хэчнээн их гайхсаныг төсөөлөөрэй! (Иохан 11:23–25)

Лазар нас бараад дөрөв хоног хаана байсан бэ? Тэрбээр өөрийгөө дөрөв хоног хаа нэгтээ байлаа гэж хэлээгүй. Түүнд үхэшгүй мөнхийн сүнс байгаагүй учир тэнгэрийн оронд очоогүй. Тэнгэрт гарч Бурхны хажууд очоод жаргалтай байсан Лазарыг Есүс дэлхий рүү авчирсан хэрэг биш байв. Тэгвэл Лазар дөрөв хоног хаана байсан бэ? Гүн нойронд автан нам унтаж байгаа хүн шиг байсан (Номлогчийн үгс 9:5, 10).

Есүс үхсэн хүнийг унтаж байгаа хүнтэй зүйрлэснийг санаарай. Нас барсан хүн амилж үхлийн нойрноосоо сэрнэ. Библид: «„Бидний анд Лазар унтжээ. Гэвч Би түүнийг нойрноос нь сэрээхээр явна“ гэхэд, шавь нар нь Түүнд „Эзэн, хэрэв тэр унтсан бол тэр эдгэнэ“  гэв. Есүс Лазарын үхлийн тухай айлдсан ажээ. Харин тэд Түүнийг зүгээр л унтсан тухай ярьж байна гэж боджээ. Тэгтэл Есүс тэдэнд шуудхан „Лазар үхсэн“ ... гэж айлдлаа» хэмээн тэмдэглэжээ (Иохан 11:11–15). Есүс Лазарыг амилуулж ар гэрийнхэнтэй нь уулзуулсан. Есүс ах дүү гуравт ямар гайхалтай бэлэг өгөө вэ!

Ирээдүйд Бурхны Хаанчлалын хаан болоод Есүс юу хийхээ харуулж, дэлхийд байхдаа нас барсан хүмүүсийг амилуулж байжээ. * Есүс тэнгэрээс дэлхийг захирах хугацаандаа хүн төрөлхтний нийтийн булшинд байгаа хүмүүсийг үхлийн нойрноос нь сэрээж амилуулна. «Би бол амилалт» гэж хэлсэн нь ийм учиртай. Амилсан хайртай дотны хүнээ хараад та хэчнээн их баярлахаа төсөөл дөө! Бас амилсан хүмүүс хэчнээн их баярлахыг төсөөлөөрэй! (Лук 8:56)

Хайртай дотны хүнтэйгээ уулзаад та хэчнээн их баярлах бол!

МӨНХ АМЬТАЙ БОЛОХОД ИТГЭЛ ЧУХАЛ

Есүс: «Надад итгэдэг хүн үхэвч амьдарна. Амьд бөгөөд Надад итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй» хэмээн Мартад хэлжээ (Иохан 11:25, 26). Есүсийг мянган жил захирах үед амилах хүмүүс Есүст үнэхээр итгэвэл мөнх амьдарна.

«Надад итгэдэг хүн үхэвч амьдарна» (Иохан 11:25).

Амилалт хэмээх энэ сайхан найдварын тухай ярьсныхаа дараа Есүс Мартагаас «Чи үүнд итгэж байна уу?» хэмээн нэгийг бодуулсан асуулт асуудаг. Тэгэхэд нь Марта: «Тийм ээ, Эзэн. Та бол Бурханы Хүү болох Христ ... мөн гэдэгт би итгэсэн» гэж хариулдаг (Иохан 11:26, 27). Та ч бас Мартагийн адилаар, нас барсан хүн амилна гэдэгт итгэхийг хүсэж байна уу? Тэгвэл эхлээд хүн төрөлхтний талаарх Бурхны санаа зорилгын тухай мэдлэгтэй болоорой (Иохан 17:3; 1 Тимот 2:4). Энэхүү мэдлэг итгэлтэй болоход тань тустай. Амилалтын талаар Библид юу гэж байдгийг Еховагийн Гэрчээс асуугаарай. Тэд энэ гайхамшигтай найдварын тухай тантай ярилцахдаа баяртай байх болно.

^ д/м 9 Нэмэлт мэдээллийг Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 7-р бүлгээс үзнэ үү. Уг ном www.jw.org сайтад бас бий.