Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2014 оны 4 сар 

 УНШИГЧДЫН АСУУЛТ

Хүчтэй нь хүчгүйгээ дарлахыг Бурхан яагаад хүлцэн тэвчдэг вэ?

Хүчтэй нь хүчгүйгээ дарлахыг Бурхан яагаад хүлцэн тэвчдэг вэ?

Хүчтэй нь хүчгүйгээ дарласан тухай Библид бичсэн байдаг. Үүний нэг жишээ нь Наботод тохиолдсон явдал юм. МЭӨ X зуунд Израилийн хаан Ахабын эхнэр Иезебел Наботыг хүүхдүүдийнх нь хамт алж усан үзмийн талбайг нь нөхөртөө өгсөн (Хаадын дээд 21:1–16; Хаадын дэд 9:26). Эрх мэдлээ урвуулан ашигласан ийм явдлыг Бурхан яагаад хүлцэн тэвчсэн бэ?

«Мэхэлдэггүй Бурхан» (Тит 1:2).

Нэг чухал шалтгаан нь Бурхан худал хэлдэггүйтэй холбоотой (Тит 1:2). Энэ нь бусдыг дарлах явдалтай ямар холбоотой вэ? Хүний түүхийн эхэнд, Бурхан өөрөөс нь урвавал үхэл хэмээх гашуун үр дагавар амсана гэж сэрэмжлүүлсэн. Бурхны энэ үгийн үнэн болох нь батлагдаж, Еден цэцэрлэгт болсон тэрс явдлаас хойш бүх хүн үхдэг. Үнэндээ анхны үхэл дарлалаас үүдэлтэй байсан. Абел гэгч хүн ах Каиндаа алуулсан аж (Эхлэл 2:16, 17; 4:8).

Тэр цагаас хойш түүхийн туршид хүн «бусдыг хорлох замаар эрх мэдлийг хэрэгжүүлдэг» гэж Бурхны Үгэнд дүгнэсэн байдаг (Номлогчийн үгс 8:9). Энэ үг үнэн байсан уу? Ехова ард түмэн израильчууддаа, хаадын дарлалаас болж уйлж хашхирах болно гэж сэрэмжлүүлсэн (1 Самуел 8:11–18). Мэргэн ухаантай хаан Соломон хүртэл ард түмнээсээ их татвар нэхэж байсан (Хаадын дээд 11:43; 12:3, 4). Ахаб гэх мэтийн муу хаад бүр илүү харгис хатуу захирсан. Бодоод үз дээ. Хэрвээ Бурхан бүх дарлал мөлжлөгөөс хүмүүсийг хамгаалсан бол хэлсэн үг нь худал болж таарах байсан биш үү?

«Бусдыг хорлох замаар эрх мэдлийг хэрэгжүүлдэг» (Номлогчийн үгс 8:9).

Бас Сатан хүмүүсийг ашиг харсандаа л Бурханд үйлчилдэг гэж мэтгэснийг санах хэрэгтэй (Иов 1:9, 10; 2:4). Бурхан бүх дарлалаас ард түмнээ хамгаалсан бол Сатаны үгийг дэмжсэн хэрэг болно биз дээ! Түүнээс гадна, дарлал мөлжлөгөөс бүх хүнийг хамгаалсан бол Сатанаас илүү худалч болж таарна. Бурхан хүн төрөлхтнийг хамгаалдаг бол олон хүн Бурхангүйгээр өөрсдийгөө амжилттай захирч чадна гэж бодох байх. Харин Бурхны Үгэнд үүнээс тэс өөр юм бичсэн байдаг. Хүмүүс өөрсдийгөө захирч чадахгүй (Иеремиа 10:23). Бурхны Хаанчлал ирж байж л шударга бус явдал үгүй болно.

Тэгвэл Бурхан одоо дарлалын эсрэг юу ч хийдэггүй гэсэн үг үү? Үгүй. Бурхны хийж байгаа хоёр зүйлийг авч үзье. Нэгдүгээрт, Бурхан дарлал мөлжлөг гэж чухам юу болохыг хэлж өгдөг. Жишээ нь, Наботыг алах гэж Иезебелийн зохиосон хуйвалдааныг нэгд нэгэнгүй илчилдэг. Түүнчлэн, эдгээр ёс бус явдлын цаана, хэн болохоо нуудаг хүчтэй захирагч байдгийг илчилдэг (Иохан 14:30; 2 Коринт 11:14). Библид энэ захирагчийг Сатан Диавол гэсэн байдаг. Ёс бус явдал болон дарлал мөлжлөгийг, мөн эдгээрийг дэвэргэдэг жинхэнэ буруутныг илчилснээр Бурхан ёс бус явдлыг үйлдэхгүй байхад бидэнд тусалдаг. Ийнхүү бидний мөнхийн ирээдүйг баталгаатай болгодог.

Хоёрдугаарт, Бурхан дарлал мөлжлөг дуусна гэсэн баттай найдвар өгдөг. Ахаб болон Иезебелийн нүглээс гадна өөр олон шударга бус явдлыг илчилж, шүүж, шийтгэснийг үзвэл ирээдүйд бүх ёс бус хүнийг шийтгэнэ гэсэн амлалтад итгэх итгэл төрдөг (Дуулал 52:1–5). Бурхан бас өөрийг нь хайрладаг хүмүүсийн төлөө ёс бус явдлын үр дагаврыг удахгүй арилгана гэсэн амлалт өгдөг. * Тэр үед үнэнч хүн Набот шударга бус явдал үгүй болсон диваажин дэлхийд хүүхдүүдтэйгээ амилж үүрд мөнх амьдарна (Дуулал 37:34).

^ д/м 8 Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 11-р бүлгээс үзнэ үү.