Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2014 оны 1 сар 

 ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАМТ УНШААРАЙ

Есүс Христ одоо юу хийж байна вэ?

Есүс Христ одоо юу хийж байна вэ?

Дэлхийн олон оронд 12-р сард нялх Есүсийн зургийг энд тэндгүй хадсан байдаг. Тэдгээр зурагт Есүсийг малын тэжээлийн тэвшинд байгаагаар дүрсэлдэг. Гэхдээ Есүсийг ердөө л нялх хүүхэд гэж бодох нь зөв үү? * Одоо Есүсийн тухай илүү чухал зүйлийг мэдэж авъя. Нэгэн шөнө Бетлехемийн ойролцоо хээр хонож байсан хэдэн хоньчинд юу тохиолдсоныг ярилцъя.

Тэнгэр элч гэнэт хоньчдод үзэгдэн тэдэнд «Өнөөдөр ... Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ» гэв. Тэгээд Есүсийг «тэжээлийн тэвшинд байх даавуунд өлгийдсөнийг» олж харна гэж хэллээ. Тэгтэл өөр олон тэнгэр элч үзэгдэн «Бурханыг магтаж» эхлэв.

Тэнгэр элчүүд Бурхныг магтахыг сонсвол чи яах вэ?— Хоньчид их баярлажээ! Тэд: «Одоо шууд Бетлехемд очъё. Эзэний бидэнд мэдүүлсэн зүйл бүтсэнийг үзэцгээе» гэлээ. Тэгээд тэд «Мариа Иосеф болон тэжээлийн тэвшин дотор хэвтэж буй Хүүг» олж харав.

Удалгүй өөр олон хүн Мариа Иосеф хоёрын байсан Бетлехем хотод ирлээ. Тэд болсон явдлыг хоньчдоос сонсоод их гайхжээ. Ийм сайхан явдал болсныг сонсвол чи баярлана биз дээ?— Бурхныг хайрладаг бүх хүн баярлана. Есүсийг төрөхөд хүмүүс яагаад тэгж их баярласныг мэдэж авцгаая. Үүний тулд Мариаг гэрлэхийн өмнө юу болсныг мэдэх хэрэгтэй.

Нэгэн өдөр Габриел гэдэг тэнгэр элч Мариа дээр ирэв. Тэгээд түүнд «агуу Нэгэн болох ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдах» хүүхэдтэй болно гэж хэлдэг. Бас «Тэр ... хаанчлах бөгөөд Түүний хаанчлалд төгсгөл байхгүй байна» гэдэг.

Мариа эр хүнтэй унтаж үзээгүй тул яаж ийм юм болохыг мэдэхийг хүсжээ. Тэгэхэд нь Габриел: «Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх ариун нэгэн нь Бурханы Хүү  гэж дуудагдах болно» гэж хэлэв. Бурхан тэнгэрт байсан Хүүгийнхээ амийг Мариагийн хэвлийд хийжээ. Энэ бол үнэхээр гайхамшиг байлаа!

Гурван «мэргэн хүн» хоньчидтой хамт нялх Есүс дээр ирж байгааг дүрсэлсэн зураг чи харж байсан уу?— Ийм зураг Крисмас баяраар их харагддаг. Гэхдээ ийм явдал ерөөсөө болоогүй. Үнэндээ тэдгээр «мэргэн хүн» Бурхны жигшдэг зүйлийг хийдэг зурхайчид байсан. Тэднийг ирэхэд юу болсныг мэдэж авъя. Библид бичсэнээр, тэд «гэрт орж, эх Мариагийн хамт байгаа Хүүг харсан». Тийм учраас тэр үед Есүс тэжээлийн тэвшинд биш, Иосеф Мариа хоёртой хамт гэрт байсан. Тэгэхлээр хоньчдыг ирснээс хойш нэлээд хугацаа өнгөрсөн байжээ!

Зурхайчид Есүсийг яаж олсон юм бол?— Нэгэн «од» тэднийг шууд Бетлехем рүү биш, харин Иерусалимд байсан Херод хаан руу хөтлөн аваачдаг. Библид бичсэнээр, Херод хаан Есүсийг олоод алахыг хүссэн. Чи бод доо. Хэн зурхайчдыг одоор хөтөлж Херод руу аваачсан бэ?— Үүний цаана жинхэнэ Бурхан Ехова биш, харин Бурхны дайсан Сатан Диавол байсан!

Өнөөдөр Сатан хүмүүст Есүсийг ердөө л арчаагүй бяцхан хүүхэд гэж ойлгуулахыг оролддог. Гэхдээ тэнгэр элч Габриел Мариад «Тэр ... хаанчлах бөгөөд Түүний хаанчлалд төгсгөл байхгүй байна» гэж хэлсэн шүү дээ. Есүс хаан болж одоо тэнгэрт захирч байгаа. Тэрбээр Бурхны бүх дайсныг удахгүй устгана. Бид энэ тухай хүмүүст ярих хэрэгтэй.

БИБЛИЭСЭЭ УНШААРАЙ.

  • Лук 1:26–35; 2:8–18

  • Матай 2:7–12; 1 Петр 5:8

  • Илчлэлт 19:19–21; 1 Иохан 2:17

^ д/м 3 Хэрэв та хүүхдэдээ уншиж өгөх бол зураас тавьсан газар түр зогсоод хүүхдийнхээ хариулахыг сонсоорой.

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БИБЛИЙН СУРГААЛЫГ ЗӨВ ОЙЛГОХ НЬ

Есүс Христ гэж хэн бэ?

Яагаад Есүсийг Бурхны амласан Мессиа, Еховагийн цорын ганц Хүү гэдгийг, мөн гарал үүслийн талаар мэдэж аваарайWEB:OnSiteAdTitleЕсүс Христ гэж хэн бэ?

БИБЛИЙН СУРГААЛЫГ ЗӨВ ОЙЛГОХ НЬ

«Золиос» бол Бурхны өгсөн хамгийн үнэтэй бэлэг

Золиос гэж юу вэ? Танд ямар ач холбогдолтой вэ?