Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2013 оны 7 сар 

 ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАМТ УНШААРАЙ

Хэдий гэмт хэрэгтэн ч сайн жишээ үзүүлжээ

Хэдий гэмт хэрэгтэн ч сайн жишээ үзүүлжээ

Есүсийн үгийг сонсож байгаа энэ хүн бол гэмт хэрэгтэн аж. Энэ хүнээс сурах юм бий. Тэрбээр хийсэн хэрэгтээ их гэмшиж, «Та өөрийнхөө хаанчлалд ирэхдээ намайг санаарай» гэж Есүсээс гуйдаг. Тэр хоёрын ярилцаж байгааг зурагт дүрсэлсэн байна. Есүс тэр хүнд юу гэж хэлснийг чи мэдэх үү? * «Үнэнээр Би чамд хэлье. ... Чи Надтай хамт Диваажинд байх болно» гэж амладаг.

Тэр Диваажин хаана байх бол?— Зөв хариулахын тулд анхны хүн Адам Ева хоёрт зориулж Бурхны бүтээсэн Диваажингийн талаар ярилцъя. Тэр Диваажин хаана байсан билээ? Тэнгэрт үү, дэлхий дээр үү?

Дэлхий дээр байсан гэвэл чи зөв хариулсан гэсэн үг. Тэгэхлээр, Есүс тэр гэмт хэрэгтнийг «Диваажинд» байх болно гэсэн нь диваажин дэлхийд амьдрахыг хэлсэн хэрэг. Тэгвэл Диваажин ямар байх бол?— Мэдэж авцгаая.

Библид бичсэнээр, Ехова Бурхан анхны хос Адам Еваг бүтээгээд дэлхий дээр диваажинд суулгасан юм. Тэр газрыг «Еден цэцэрлэг» гэдэг байсан. Чиний бодлоор, «Еден цэцэрлэг» хэр зэрэг сайхан газар байсан бол?— Сайхан байгальтай, амьдрахад таатай газар байсан нь лавтай. Тийм сайхан газар одоо хаана ч байхгүй!

Бас нэг асуултыг бодож үзье. Есүс, муу юм хийсэндээ гэмшсэн тэр гэмт хэрэгтэнтэй хамт дэлхий дээр амьдрах уу?— Үгүй ээ, Есүс Хаан болчихоод Диваажин дэлхийг тэнгэрээс захирна шүү дээ. Хамт байна гэсэн нь тэр хүнийг Диваажинд амилуулаад, сайхан амьдруулахаа хэлсэн хэрэг юм. Гэхдээ яагаад Есүс тийм муу юм хийсэн хүнийг Диваажинд амьдруулах юм бол?— Одоо энэ тухай ярилцъя.

 Энэ хүн их муу юм хийсэн нь үнэн. Түүн шиг муу юм хийсэн хүн өөр олон байгаа. Гэхдээ ихэнх нь Еховаг мэддэггүй, Ехова өөрсдийг нь ямар байгаасай гэж хүсдэгийг мэддэггүй байсан учраас муу юм хийж байжээ.

Тэгэхлээр, шонд хадуулчихаад байхдаа Есүстэй ярьсан энэ хүн шиг өөр олон хүн Диваажин дэлхийд амилна гэсэн үг. Бурхан тэднийг сургаж, хүсэл тааллаа ойлгуулна. Тэд ч Бурханд хайртайгаа харуулах боломжтой болно.

Бурханд хайртайгаа яаж батлах бол?— Бурхны хүсэл тааллыг биелүүлж хайртайгаа харуулна. Еховаг болон бие биеэ хайрладаг хүмүүстэй Диваажинд мөнх амьдрах ямар сайхан бэ!

БИБЛИЭСЭЭ УНШААРАЙ.

  • Лук 23:32–43

  • Эхлэл 2:7–9

  • Илчлэлт 21:3–5

^ д/м 3 Хэрэв та хүүхдэдээ уншиж өгөх бол зураас тавьсан газар түр зогсоод хүүхдийнхээ хариулахыг сонсоорой.