Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2012 оны 10 сар 

 Хүүхэдтэйгээ хамт уншаарай

Зөрүүд байсан ч дуулгавартай болсон хүн

Зөрүүд байсан ч дуулгавартай болсон хүн

ЧИ зөрүүдэлж, дуулгаваргүй зан гаргаж байсан уу? * Аав ээжийнхээ үзэж болохгүй гэсэн зурагтын нэвтрүүлгийг үзчихсэн байж болох юм. Дараа нь энэ тухай сайн бодоод үгэнд нь ороогүйдээ харамссан байх. Дуулгаваргүй загнаж байсан нэг хүний тухай Библид гардаг. Тэр хүнийг Нааман гэдэг. Зөрүүд зангаа засахад нь юу тусалсныг мэдэж авъя.

Чи өөрийгөө 3 000 гаруй жилийн өмнө амьдарч байна гээд бод доо. Нааман бол Арамын цэргийн гарамгай жанжин юм. Түүнийг юу ч тушаасан, цэргүүд нь дуулгавартай биелүүлдэг аж. Гэхдээ Нааман уяман гэдэг их муухай өвчтэй байв. Нааман арьсны энэ өвчнөөсөө болоод муухай харагддаг, бас их өвдөж шаналдаг байсан биз ээ.

Нааманы эхнэр нэг зарц охинтой байв. Бяцхан израиль охин нэг удаа эзэгтэйдээ нутагт нь байдаг Елиша гэдэг хүний тухай ярьж, Нааманыг эдгээж чадна гэж хэлжээ. Нааман үүнийг сонсмогцоо Елиша руу явахаар болов. Их бэлэг аваад цэргүүдээ дагуулан Израиль руу явлаа. Тэгээд Израилийн хаан дээр очиж, яагаад ирснээ хэлжээ.

Елиша энэ тухай мэдээд Нааманыг өөр лүү нь явуулахыг Израилийн хаанд хэлүүлэв. Елиша Нааманыг гэрт нь ирэхэд элч илгээж, Иордан голд биеэ долоон удаа булх гэж хэлүүлжээ. Ингэвэл Нааманыг эдгэрнэ гэлээ. Тэгэхэд нь Нааман яасан бол?

 Нааман уурлаж, зөрүүд зан гарган Бурхны зөнчийн үгэнд орсонгүй. Тэрбээр: «Нутгийн минь голууд илүү сайн» гэж цэргүүддээ хэлээд буцаж явахаар болов. Тэгэхэд нь цэргүүд нь юу гэж асуусныг чи мэдэх үү?— «Хэрэв зөнч таныг хэцүү юм хий гэсэн бол та хийх байсан биз дээ? Гэтэл ийм амархан зүйл хий гэж байхад нь та яагаад үгэнд нь орохгүй байгаа юм бэ?» гэжээ.

Нааман цэргүүдийнхээ үгийг сонсож, биеэ усанд зургаан удаа булхжээ. Долоо дахь удаагаа булхахад өвчин нь эдгэснийг хараад Нааман ихэд гайхав! Ингээд цоо эрүүл болжээ! Баярлаж талархснаа хэлэх гэж 48 км явж Елишагийн гэрт очжээ. Нааманыг үнэтэй бэлэг өгөх гэхэд нь Елиша юу ч авсангүй.

Нааман Елишагаас нэг юм гуйв. Юу гуйсан гэж чи бодож байна вэ?— «Хоёр луусанд ачих хэмжээний шороо өгөөч» гэжээ. Яагаад ингэсэн юм бол?— Нааман Бурхны ард түмний нутаг болох Израилиас авчирсан шороон дээр Бурханд тахил өргөхийг хүсэж байгаагаа хэлдэг. Тэгээд Еховагаас өөр ямар ч бурхан шүтэхгүй гэж амлажээ! Тэрбээр зөрүүдлэхээ больж, жинхэнэ Бурханд чин сэтгэлээсээ дуулгавартай байх болжээ.

Яавал Нааман шиг өөрчлөгдөхийг одоо ойлгосон уу?— Чи Нааман шиг зөрүүд зан гаргаж байсан байж магадгүй. Гэхдээ өөрчлөгдөж чадна. Зөрүүд зангаа засъя гэвэл бусдаас тусламж аваарай.

БИБЛИЭСЭЭ УНШААРАЙ.

  • Хаадын дэд 5:1–19

  • Лук 4:27

^ д/м 3 Хэрэв та хүүхдэдээ уншиж өгөх бол зураас тавьсан газар түр зогсоод хүүхдийнхээ хариулахыг сонсоорой.