Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 12 сар 

Санаж байна уу?

Санаж байна уу?

Та «Харуулын цамхаг» сэтгүүлийн сүүлийн дугааруудыг анхааралтай уншсан уу? Дараах асуултад хариулж чадах эсэхээ шалгаарай.

Яавал ажилдаа дуртай байх вэ?

Ажил хөдөлмөрт зөв ханддаг бол ажилдаа дуртай байна. Бас гаршчихвал дуртай болдог. Түүнээс гадна хийж буй ажил нь бусдад үр шимээ өгч байгааг мэдэхлээр дуртайяа хийдэг.—4–6, хуудас 4, 5.

«Езекиел» номд гардаг Магогийн Гог гэж хэн бэ?

Магогийн Гог нь Сатаныг бус, харин агуу их гай гамшгийн үеэр Бурхны ард түмнийг газрын хөрснөөс арчих зорилгоор эвсэн нэгдсэн үндэстнүүдийг хэлдэг.—5/15, хуудас 29, 30.

Өтөлсөн ч сайхнаараа байхад тустай зургаан зан чанар юу вэ?

1) Даруу, 2) дүн нуруутай, 3) өөдрөг, 4) өгөөмөр, 5) нөхөрсөг, 6) талархах сэтгэлтэй байгаарай гэсэн зөвлөгөө Библид бий. Эдгээр зан чанарыг анхаардаг бол өтөлсөн ч сайхнаараа байна.—7–9, хуудас 12–14.

Есүс өгөөмөр зантайг үйлдсэн гайхамшиг нь хэрхэн илчилдэг вэ?

Есүс Кана хотод болсон нэгэн хуриман дээр 380 литр усыг дарс болгон хувиргасан. Бас нэг удаа 5 000 орчим хүнийг гайхамшгаар хооллосон (Мат. 14:14–21; Иох. 2:6–11). Өгөөмөр сэтгэлтэй Эцгээ дуурайж, эдгээр гайхамшгийг үйлдсэн. —6/15, хуудас 4, 5.

Эрт үед хоньчид хонио ямаанаас тусгаарладаг байсны учир юу вэ?

Хонь шиг номхон амьтныг, ялангуяа эм хонь, хургыг ямаа шиг түрэмгий авиртай амьтнаас хамгаалахын тулд тус тусад нь хотлуулдаг байжээ. Мөн үржилд оруулах, саах, хяргах үед тусгаарладаг байсан. —10–12, хуудас 10.

Бүх хуурамч шашин устгагдахад гишүүд нь бүгдээрээ алагдах уу?

Зехариа 13:4–6-г үзвэл зарим удирдагч нь хүртэл шашны байгууллагаасаа гарч, хуурамч шашны гишүүн байсныгаа үгүйсгэх ажээ.—7/15, хуудас 15, 16.

Яавал сайн аав ээж байх вэ?

Ехова Бурхан Хүүгээ магтдаг байсны адил сайн эцэг эхчүүд үр хүүхдээ хайрлан энхрийлж, магтаж урамшуулдаг (Мат. 3:17). Бас хүүхдийнхээ хэлэх үгийг сонсож, сэтгэл санаа нь тавгүй үед ойлгож харьцдаг. —7–9, хуудас 16.

Еховагийн үйлчлэгчид юу юуг эргэцүүлэн боддог байх ёстой вэ?

Еховагийн бүтээл, Библи, залбирах завшаан, золиосны үнэ цэн зэрэг нь Гэрч хүний эргэцүүлэн боддог байх ёстой зүйлүүд юм.—8/15, хуудас 10-13.

Бурхны хуулийг сахидаггүй хүмүүстэй үерхэх ёсгүйн учир юу вэ?

Бид Бурхны хуулийг сахидаггүй хүмүүст ч сайхан сэтгэлээр хандах ёстой. Гэхдээ баптисм хүртээгүй, Бурхны тогтоосон өндөр хэм хэмжээг үл тоомсорлодог хүнтэй үерхэж болохгүй гэж Библи тодорхой хэлдэг (1 Кор. 15:33).—8/15, хуудас 25.

Петрийн итгэл хэрхэн суларсан бэ? Дараа нь хэрхэн бэхэжсэн бэ?

Петр итгэлийнхээ ачаар усан дээгүүр алхан Есүс рүү явсан (Мат. 14:24–32). Гэхдээ салхи дэгдэхийг хараад айжээ. Харин дараа нь Есүс рүү хараад тусламж авсан.—9/15, хуудас 16, 17.

Айж түгшдэг бол яах вэ?

Жинхэнэ бат итгэлтэй байвал айж түгшихгүй. Нөхцөл байдалдаа тохируулан ухаалаг, зоригтой байхын тулд Бурхнаас тусламж гуйгаарай.—10–12, хуудас 9.

Марта өөр зүйлд сатаарсан явдал бидэнд ямар сургамжтай вэ?

Марта нэг удаа тусгай зоог бэлдэж байгаад чухал зүйлийг анхаараагүй. Харин дүү Мариа нь сургаал сонсохыг чухалчилсан учраас Есүс түүнийг магтсан. Бид бас онцын шаардлагагүй зүйлийг анхаарахын оронд Хаанчлалын үйл хэргийг эн тэргүүнд тавих ёстой.—10/15, хуудас 18-20.