Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 10 сар 

Тэр «хүмүүсийг хүндлээрэй»

Тэр «хүмүүсийг хүндлээрэй»

УДИРДАХ ЗӨВЛӨЛ зургаан хороотой бөгөөд туршлагатай, төлөвшсөн ахлагчдыг хороодынхоо ажилд туслуулахаар 1992 оноос томилдог болсон билээ. * «Өөр хонинуудаас» сонгогдсон эдгээр ахлагч Удирдах Зөвлөлд үнэлж баршгүй тусламж үзүүлж байна (Иох. 10:16, ШГ). Тэд томилогдсон хорооныхоо хуралд 7 хоног бүр оролцож шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгдөг. Удирдах Зөвлөлийн гишүүд эцсийн шийдвэр гаргаж, туслахууд уг шийдвэрийн хэрэгжилтийг анхаарч, өгсөн даалгаврыг биелүүлдэг. Туслахууд олон улсын болон тусгай чуулганд Удирдах Зөвлөлийн гишүүдийг дагалдан явдаг. Мөн төвийг төлөөлж салбаруудад айлчлах томилолт авдаг.

Энэхүү арга хэмжээг зохион явуулсан цагаас өнөөдрийг хүртэл үйлчилж буй нэг туслах: «Намайг үүргээ сайн биелүүлбэл Удирдах Зөвлөл сүнслэг асуудлыг түлхүү анхаарах боломжтой болно» гэж хэлсэн юм. Туслахын үүргийг 20 гаруй жил гүйцэтгэсэн өөр нэг Гэрч: «Би энэ үүргээ хамгийн завшаантай нь гэж боддог» хэмээн дүгнэж байна.

Удирдах Зөвлөл туслахууддаа олон ажил даалгадаг бөгөөд чин үнэнчээр зүтгэдэг тэдний нөр их хөдөлмөрийг өндөр үнэлдэг. Тэр «хүмүүсийг хүндэлж» явцгаая (Флп. 2:29).

^ д/м 2 «Бурхны Хаанчлал захирч байна!» («God’s Kingdom Rules!») номын 131-р хуудсанд Удирдах зөвлөлийн 6 хорооны үүргийг эмхтгэн бичсэн.