Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 2 сар 

 МАНАЙ АРХИВААС

«Хамгийн чухал улирал»

«Хамгийн чухал улирал»

АНУ-ын Пеннсилвани мужийн Питтсбург хотод (Аллегейни) 1870 онд хэсэг хүн Библийг анхааралтай судалж эхэлжээ. Чарлз Тейз Расселлаар ахлуулсан тэр хүмүүс Христийн золиосны тухай судлаад энэ сэдэв Еховагийн санаа зорилгод хамгийн чухал байр эзэлдгийг ойлгосон байна. Хүн төрөлхтөн, түүний дотор Есүсийг мэддэггүй хүмүүс ч золиосны ачаар аврагдах боломжтойг тэд мэдээд маш их баярлажээ. Тэгээд Есүсийн нас барсныг жил бүр тэмдэглэх болсон (1 Кор. 11:23–26).

Түүнээс гадна Расселл ах «Сионы Харуулын цамхаг» сэтгүүлийг эрхлэн гаргаж Бурхны хайрын хамгийн агуу илрэл болсон золиосны тухай сургаалыг өмгөөлөн бичдэг болжээ. Христийн нас барсныг дурсах үеийг «хамгийн чухал улирал» гэж уг сэтгүүлд нэрлээд Питтсбургт ч бай, өөр хаана ч бай хэсэг бүлгээрээ тэмдэглэхийг уншигчдад уриалсан байна. «Үнэнийг эрхэмлэдэг хүн хоёр гурав ч байсан эсвэл бүр ганц ч байсан Эзэн хамт байна» хэмээн цааш нь бичжээ.

Лондонгийн асарт Дурсах цуглааны талх, дарс дамжуулах схем

Дурсах цуглаанд суухаар Питтсбург хотод ирэх хүний тоо жил бүр нэмэгдэж байлаа. Дурсах арга хэмжээний урилга дээр «Та бүхнийг халуун дотноор угтан авна» гэжээ. Үнэхээр ч Питтсбургт амьдардаг Библи Судлаачид итгэл нэгтнүүдээ гэр орондоо байлгаж, дайлж зочилж байв. 1886 онд Дурсах цуглааны улирлаар хэдэн өдөр үргэлжилсэн чуулган зохиожээ. «Харуулын цамхаг» сэтгүүлд «Та Эзнийг, Эзний ах дүүг, үнэнийг хайрлах хайрыг сэтгэлдээ тээгээд ирээрэй» хэмээн хүмүүст уриалжээ.

Питтсбургт байдаг Библи Судлаачид Дурсах цуглаанд суухаар ирсэн хүмүүсийн төлөө олон жил чуулган зохион байгуулсан. Библи Судлаачид эгнээгээ тэлэхийн хэрээр Дурсах арга хэмжээнд хүрэлцэн ирэгсдийн тоо дэлхий даяар нэмэгдсэн. 1910-аад онд Дурсах цуглаанд ирсэн бараг бүх хүн бэлгэдлийн идээнээс хүртдэг байсан болохоор уг арга хэмжээ хэдэн цагаар үргэлжилдэг байсан гэж Чикаго экклесиа (хурал)-ийн Рей Боп дурсжээ.

Бэлгэдлийн идээ нь юу байсан бэ? Эзний оройн зоогийн үеэр Есүс дарс хэрэглэснийг мэддэг байсан ч тухайн үед зарим хүний хорхойг хүргэхгүйн тулд усан үзмийн юм уу үзмийн шүүс хэрэглэхийг «Харуулын цамхаг» сэтгүүлд зөвлөжээ. Харин зүгээр шүүс биш, «исгэсэн дарс хэрэглэх ёстой» гэж үздэг хүмүүст дарс дамжуулдаг байв. Есүсийн цусыг цэвэр улаан дарсаар төлөөлүүлэх ёстойг Библи Судлаачид дараа нь ойлгожээ.

Энэ цаас харандааг Никарагуагийн шоронгийн өрөөнүүдээр дамжуулж Дурсах цуглааны ирцийг бүртгэжээ

 Дурсах цуглааны үеэр Есүсийн нас барсныг гүн гүнзгий бодох учиртай байсан нь ойлгомжтой. Гэхдээ зарим хурал уй гашуу зарлаж хөтөлбөр дуусахад хүмүүс үг ч дуугаралгүй гараад явчихдаг байжээ. 1934 онд гарсан «Ехова» гэдэг номд Дурсах цуглаан хийхдээ Есүсийн тарчилж үхсэнийг бодоод уй гашууд автах бус, харин 1914 онд хааны сэнтийд заларч биднийг удирдах болсонд нь баярлах ёстой гэжээ.

Оросын Мордовын хөдөлмөрийн лагерьт хоригдож байсан ах дүүс Дурсах цуглааны үеэр, 1957 он

Илчлэлт 7:9-т гардаг «үй олон хүн» гэж хэн болохыг 1935 онд тодорхой ойлгосон нь маш том өөрчлөлт байлаа. Үүнээс өмнө Еховагийн үйлчлэгчид энэ бүлэг хүнийг Бурханд өөрийгөө зориулсан ч идэвх муутай үйлчилдэг христианууд гэж үздэг байжээ. Гэтэл энэ үй олон хүн бол диваажин дэлхийд амьдарна гэж найддаг, Еховад үнэнч хүмүүс юм. Энэ ойлголт гарсны дараа Расселл Поггенси өөрийгөө сайтар шалгаж үзээд тэнгэрт амьдрахаар сонгогдоогүйгээ ухаарчээ. Тэгээд Поггенси ах болон өөр олон хүн Дурсах цуглааны үеэр бэлгэдлийн идээнээс хүртэхээ больжээ.

«Хамгийн чухал улирал» гэж нэрлэгдсэн энэ үеэр болдог тусгай аян бүх хүнд золиосны үнэ цэнийг эрхэмлэдгээ харуулах боломж олгодог байжээ. 1932 оны «Буллетин»-д зөвхөн Дурсах арга хэмжээний үеэр ирж бэлгэдлийн идээнээс хүртдэг бус, сайн мэдээг идэвхтэй тунхагладаг байхыг христиануудад уриалсан. 1934 оны «Буллетин»-д туслах эхлэгчээр үйлчлэхийг хүмүүст уриалж «Дурсах арга хэмжээний үеэр 1 000 хүн туслах эхлэгчээр үйлчлэх болов уу?» хэмээн асуужээ. Тослогдсон христиануудын талаар «Тэд Хаанчлалын сайн мэдээ тунхагласан цагт л жинхэнэ ёсоор баяр хөөртэй байдаг» гэж «Мэдээлэгч»-д бичжээ. Хожим нь, дэлхий дээр амьдрах найдвартай хүмүүсийн хувьд ийн хэлж болохоор байлаа. *

Харолд Кинг гянданд байхдаа Дурсах цуглааны тухай дуу, шүлэг зохиожээ

Еховагийн үйлчлэгчдийн хувьд Дурсах цуглаан болдог өдөр бол хамгийн чухал өдөр юм. Хэчнээн хүнд хэцүү нөхцөлд ч тэмдэглэдэг. 1930 онд Пөрл Инглиш болон Ора гэдэг эгч дүү хоёр Дурсах цуглаанд суухын тулд 80 километр газраас алхаж иржээ. Харолд Кинг гэдэг миссионер Хятадын гянданд хоригдож байхдаа Дурсах цуглааны тухай олон дуу шүлэг зохиосон бөгөөд хад жимс, цагаан будааг бэлгэдлийн идээ болгож байсан гэдэг. Баруун Европ, Төв Америк, Африкийн орнуудад дайн дажин болж байхад эсвэл манай үйл ажиллагаа хориотой үед итгэл нэгтнүүд маань хатан зориг гаргаж Есүсийн нас барсныг тэмдэглэдэг байжээ. Хаана ч байсан, ямар ч үед бид «хамгийн чухал улирлаар» Ехова Есүс хоёрыг магтан алдаршуулдаг.

^ д/м 10 Одоогийн «Христиан үйлчлэл»-ийг эхлээд «Буллетин», дараа нь «Мэдээлэгч» гэдэг байжээ.