Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2014 оны 12 сар 

Ехова өгөөмөр хүнийг арвин ихээр ивээдэг

Ехова өгөөмөр хүнийг арвин ихээр ивээдэг

БҮТЭЭГЧ маань хүмүүс бидэнд сонгох эрх чөлөө гэдэг маш үнэтэй бэлэг өгсөн. Хэрэв энэ эрх чөлөөгөө жинхэнэ шүтлэгийг түгээн дэлгэрүүлэхэд ашиглан, Бүтээгчийнхээ нэрийг ариусгаж, агуу санаа зорилгыг нь дэмжихийн төлөө хувь нэмрээ оруулдаг бол арвин их ивээл хүртэнэ. Ехова биднийг албан хүчээр бүү захирагдаасай, харин хайрлаж, талархсандаа дуулгавартай байгаасай гэж хүсдэг. Тийм хүнийг эрхэмлэн үздэг.

Ехова израильчуудыг Синаин цөлд байхад нь мөргөлийн асар барих заавар өгчээ. Тэрбээр: «Өөрсдийнхөө дундаас ЭЗЭНд хандив ав. Зүрхнээсээ өгөхийг хүссэн хүн түүнийгээ ЭЗЭНий хандив болгон авчраг» гэжээ (Ег. 35:5). Израиль хүн бүр юу л өгч чадах байна, түүнийгээ сайн дураараа өгөх учиртай байлаа. Тэдний өгсөн хандив нь юу ч бай, хэчнээн хэмжээтэй ч бай Еховагийн санаа зорилгыг биелүүлэхэд зориулагдах байв. Израильчууд энэ зааврыг дагасан уу?

Еховагийн ажлыг гүйцэтгэхийн тулд «зүрх нь хөдөлсөн хүн бүр, сүнсэндээ хөтлөгдсөн хүн бүр ирж» чин сэтгэлээсээ хандив өгчээ. Зүүлт, ээмэг, бөгж, бугуйвч, алт, мөнгө, хүрэл, хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас, улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс, хуайс мод, эрдэнийн чулуу, тос зэргийг дуртайяа хандивласан. «Тэдэнд байсан материал нь хангалттай байсан ба бүх ажлыг дуусгахад шаардагдах хэмжээнээс ч илүү их байв» (Ег. 35:21–24, 27–29; 36:7).

Израильчуудыг эд зүйлээ хандивласанд нь Ехова баярласан нь мэдээж. Гэхдээ цэвэр шүтлэгийг дэмжиж өгөөмөр сэтгэл гаргасанд нь хамгийн их баярлажээ. Израильчууд бас цаг зав, хүч хөдөлмөрөө зориулсан юм. «Үйлэнд уран ... зүрх нь хөдөлсөн бүх эмэгтэйчүүд ямааны хялгасыг урнаар ээрэв» гэж Библид байдаг. Түүнээс гадна, Ехова Безалелд «мэргэн ухаан, ойлголт, мэдлэг болон бүх ур чадвар» хайрлажээ. Тийм учраас Безалел Охолиаб хоёр Бурхны даалгасан бүх ажлыг хийх чадвартай болсон (Ег. 35:25, 26, 30–35).

Ард түмэн нь жинхэнэ шүтлэгийг дэмжихийн төлөө чадах бүхнээ хийнэ гэдэгт Ехова огтхон ч эргэлзээгүй. Тийм учраас хандив өргөхийг уриалжээ. Чин сэтгэлээсээ өгсөн бүх хүн ивээл хүртэж, баяр баясгалангаар цалгисан. Эд хөрөнгө, авьяас чадвараа өөрт нь зориулдаг өгөөмөр хүмүүсийг Ехова ивээдгийг, бас санаа зорилгоо биелүүлэхэд нь юу ч саад болдоггүйг энэ түүх харуулдаг (Дуу. 34:9). Та Еховад үйлчлэхийн тулд байгаа бүхнээ харамгүй зориулдаг бол таныг ч бас ивээх нь дамжиггүй.