Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2016 оны 8 сар 

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Есүсийн дайснууд гараа угаахыг яагаад чухалчилдаг байсан бэ?

Эсэргүүцэгчид Есүсийг болон шавь нарыг нь буруутгахын тулд янз бүрийн асуудлыг хөнддөг байсны нэг нь энэ юм. Мосегийн хуульд биеийн гоождос, уяман өвчин, хүн амьтны хүүрт хүрэхтэй холбогдуулан ариун цэвэр сахих журмыг хуульчлан заасан байдаг. Түүнчлэн бузартсан үед хэрхэх тухай заавар бий. Тийм үед тахил өргөх, усаар угаах юм уу зайлах ёстой байв (Лев. бүл. 11–15; Тоол. бүл. 19).

Хуулийн багш нар эдгээр тушаалыг үг үсэгчлэн тайлбарладаг байжээ. Нэг номд бичсэнээр бузартсан шалтгаан бүрийг «асууж байцаан, ямар нөхцөлд, хэрхэн, хэр олон хүн ба юманд хүрсэн, тэр зүйл нь бузартдаг уу, үгүй юү гэдгийг мэдээд, эцэст нь цэвэрлэж ариусгах янз бүрийн зан үйл үйлдэх шаардлагатай байжээ».

Дайснууд нь Есүсээс «Яагаад Таны шавь нар өвөг дээдсийнхээ ёс заншлаар явахгүй, харин бохир гараараа талх иднэ вэ?» гэж асуудаг (Марк 7:5). Бохир гараар юм идвэл эрүүл мэндэд муу гэсэн утгаар тэд хэлээгүй. Иудейн шашны ёсоор бол хоол идэхээсээ өмнө гар дээрээ ус хийлгэдэг байжээ. Дээрх бүтээлд цааш нь бичихдээ «Усаа ямар саванд хийх, ямар усыг тохиромжтой гэж үзэх, хэн ус хийж өгөх, гарын аль хэсэг хүртэл угаах талаар маргадаг байжээ» гэж бичжээ.

Хүний зохиосон энэ бүх хууль тушаалд Есүс яаж ханддаг байсан нь тодорхой. Тэрээр Иудейн шашны удирдагчдад нэг удаа ийн хэлжээ. «Хоёр нүүртэй та нарын тухайд Исаиа зөвөөр эш үзүүлсэн бөгөөд үүнийг ингэж бичсэн. “Энэ ард түмэн Намайг уруулаараа хүндэтгэдэг. Харин тэдний зүрх Надаас [буюу Еховагаас] алс хол юм. Тэд хүмүүсийн тушаалыг сургаал мэт зааж, харин Надад дэмий хоосон мөргөдөг.” Бурханы хуулиудыг та нар орхигдуулан, хүний ёс заншилд баригддаг» (Марк 7:6–8).